Чойрын төмөр зам 30-40 жилийн эдэлгээтэй бетон дэртэй боллоо 2012-10-15 09:10:00 Электрон хувилб
Хэвлэсэн он: 2012-10-15

Чойрын төмөр зам 30-40 жилийн эдэлгээтэй бетон дэртэй боллоо 

2012-10-15 09:10:00

 

Манай улс ачаа эргэлтийнхээ 90 гаруй хувийг төмөр замаар гүйцэтгэдэг. “Улаанбаатар төмөр зам”-ынхан өнгөрөгч хавраас замын их засвар хийж, тэр хэрээр галт тэрэгний хурд нэмэгджээ. Төмөр замчид Олон Овоотын зөрлөгөөс Чойр өртөө хүртэлх 70 км төмөр замын модон дэрийг бетоноор сольсон юм. Энэ нь төмөр замчдын хувьд өөрсдийн техник, технологид тулгуурлан хийсэн томоохон ажил болжээ. Зам засварын машинт станцын 200 гаруй төмөр замчин технологийн ямар нэгэн зөрчилгүй эл ажлыг гүйцэтгэсэн байна. Бетон дэр нь байгаль орчинд ээлтэй, 35-40 жилийн эдэлгээтэй. Эл дэрийг Хөтөлийн төмөр, бетон дэрний үйлдвэрт хийжээ.

УБТЗын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Манай байгууллагын түүхэнд томоохон бүтээн байгуулалт боллоо. Зам муугаас зүтгүүр эвдэрдэг, хугацаа алддаг. Тэгвэл голлох 1115 км замын 600 км гаруй нь модон дэртэй үлдэж байна. Цаашид бид модон дэрийг солих болно. Зам сайжирснаар галт тэрэгний донсолгоо багасч, цагт 80 км хурдлах боломжтой болж байгаа юм. Ажлын бүрэлдэхүүн Өлзийт зөрлөгөөс замын чанар, аюулгүй байдлыг шалгахад гүйцэтгэл онц, сайн үнэлгээтэй гарлаа” хэмээн үнэлэв. Ирэх онд Багахангайгаас Наран-Элгэн зөрлөг хүртлэх 100 км замын модон дэрийг төмөр бетоноор солих юм байна.

 

Т.САЙНБУЯН

2015-01-09
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл