Шинэ төмөр замын эхний хэсэг ашиглалтад орлоо
Зохиогч: Б.Ганаа
Хэвлэсэн он: 2009.09.12

Шинэ төмөр замын эхний хэсэг ашиглалтад орлоо

Сэлэнгэ аймгийн “Ерөө” өртөөнөөс  Ерөө сумын нутаг дахь   Баянголын төмрийн орд газар хүртэл 98 км төмөр замыг тавих ажлыг  “Болд төмөр Ерөө гол” компани гүйцэтгэж байгаа. Уг төмөр замын эхний хэсэг  саяхан ашиглалтад орлоо. “Болд төмөр ерөө гол” компани уг төмөр замыг 200 гаруй сая ам доллорын хөрөнгөөр тавьсан байгаа.  Шинээр тавьж байгаа энэ төмөр зам нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт уул уурхайн салбар хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд хямд тээврийн үйлчилгээ ач холбогдолтой.”Болд төмөр Ербб гол” зомпани төмөр замын эхний  хэсэг болох нэг  өртөө, хоёр  зөрлөгийг  жилийн дотор барьж байгуулжээ. Дөрвөн өртөөтэй уг төмөр замыг байгуулснаар төмөр замын чиглэлээр 180 гаруй, орд газрын олборлолт, баяжуулах үйлдвэрлэлийн салбарт 1200 гаруй байнгын ажлын байр бий болох юм. Түүнчлэн 98 км суурь бүтэцтэй төмөр замын объект бий болсноор тухайн бүс нутагт байгаа уул уурхайгаас “УБТЗ”-ын үндсэн гол замаар тээвэрлэх ачааны хэмжээ жилд дунджаар 3-5 сая тонноор нэмэгдэнэ гэж тооцож байна.

Б.Ганаа 2009.09.12

 

 

 

2015-01-09
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл