Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратегийг боловсруулахад анхаарвал зохих геополит

 

Монгол Улсын  төмөр замын дэд бүтцийн

хөгжлийн стратегийг боловсруулахад  анхаарвал зохих

геополитикийн зарим асуудлууд

/бодлогын зөвлөмж/

 

Товч агуулга: Монгол Улс ашигт малтмалын дэлхийн хэмжээний томоохон ордуудаа  түшиглэн улс орныхоо  хөгжлийг эрс түргэтгэн, ард түмнийхээ аж байдлыг богино хугацаанд чинээлэг түвшинд хүргэх  түүхэн цаг үеийн гараан дээр ирээд байна. Энэхүү их бүтээн байгуулалт нь эн тэргүүнд  ашиглахаар төлөвлөсөн стратегийн  чухал ордууд оршиж буй өмнөд бүсэд төмөр зам, авто зам,  ус, эрчим хүчний дэд бүтцийн  сүлжээг аль болох  богино хугацаанд  хамгийн оновчтой байдлаар шийдвэрлэх  асуудлаас эхлэх нь тодорхой болж байна.

 

Эдгээрээс төмөр  замын  сүлжээг  өргөтгөн, шинэчлэх  ажил нэн тулгамдсан асуудал болоод байна. Хэдийгээр төмөр замын сүлжээг өргөтгөхийн ач холбогдол,  тулгамдсан байдлыг хаа сайгүй хүлээн зөвшөөрч байгаа боловч  хөрөнгө оруулалтын  эх сурвалж, шинээр төмөр зам барих чиглэлийг сонгох, ямар стандарт,  цариг ашиглах асуудал  дээр төр засаг, бизнес, орон нутаг,  мэргэжлийн хүрээллийн түвшинд нэгдмэл санал, зөвшилцөл, оновчтой шийдэлд хараахан хүрээгүй байна.

Төмөр зам  шинээр барих асуудал дээр   хоёр үндсэн санал, байр суурь ажиглагдаж байна. 1-рт, нүүрс, зэс, зэрэг ашигт малтмалыг их хэмжээгээр олборлон  экспортонд гаргахаар бэлтгэж буй  компаниуд   орд газраас  Хятадын хил хүртэл  нарийн царигийн төмөр замыг  тавих саналыг  шаргуу дэвшүүлсээр байна.  Энэ саналыг  орон нутгийн засаг захиргаа,   зарим улс төрчид,    зарим гадаад орнууд, олон улсын байгууллага, банкууд идэвхитэй дэмжиж байна. 2-рт, ашигт малтмалаа гүн боловсруулан  нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хол ойрын  гадаад зах зээлд  борлуулах,  төмөр замын дэд бүтцийн  нэгдмэл  сүлжээг  бий болгох үүднээс  орд газруудыг шинээр байгуулах хүнд аж үйлдвэрийн бааз болон  төв магистральтай  холбосон өргөн царигийн төмөр замыг  барих  санал сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж эхэллээ.  Төр засаг,  мэргэжлийн байгууллагууд,  зарим  дотоод гадаадын мэргэжилтнүүд, ОХУ  зэрэг улс орнууд  энэ хувилбарыг дэмжиж байгаа болно.

  

         

  Төмөр зам бол Монгол Улсын бүрэн эрх, аюулгүй байдалтай  шууд холбогдох  амин чухал эрх ашгийн асуудал

  дотоод гадаадад  ихээхэн анхаарал татсан асуудал        

том зорилт   цаашид  хэрхэн хөгжүүлэхээс  

Монгол Улсын  хөгжил, аюулгүй байдлын хувь заяа ихээхэн хамаарна

 

 

 

Төмөр зам бол Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолтой

 шууд холбогдох  амин чухал эрх ашгийн асуудал

 

Сүүлийн жилүүдэд  Монголын  баялгийн төлөөх их гүрнүүдийн тэмцэл ширүүслээ. Түүний хажуугаар  түүнээс ч дутахгүй далд дайн хэдийнээ эхэлчихлээ. Энэ бол  МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ-д хяналтаа тогтоохын төлөө ширүүн өрсөлдөөн юм. Яг үнэн хэрэг дээрээ Монголын төмөр замд тогтсон Оросын ноёрхлыг сулруулахын төлөө тэмцэл юм. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хашигдсан Монгол Улс хөгжихийн тулд, газрын дорхи асар их  баялгаа ашиглахын тулд эн тэргүүнд   төмөр замаа хөгжүүлэхээс өөр гарц шийдэл үгүй мэт.

Түүхэн баримт

Талуудын сонирхол, тэдгээрийн давхцал, сөргөлцөл

ОХУ

Хятад

Өрнөд      

            Япон

Оршин буй асуудлууд

Гарц шийдлүүд

 

2015-01-09
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл