“Монголын төмөр зам” ТӨХК-ийн танилцуулга

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн танилцуулга

http://www.monrail.mn/

Компани нь Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 82 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 189 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Эрхэм зорилго: “Улс нийгмийн тээврийн эрэлт хэрэгцээг найдвартай, чанартай хангаж, өндөр зэрэглэлийн чанартай үйлчилгээ үзүүлэн, олон улсын тээврийн системд тэргүүлэх байр суурь эзлэх”

Дараах үндсэн үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  1. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дор дурьдсан үйл ажиллагааг эрхлэнэ.
    • Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах
    • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
    • Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах
  2. Өөрийн хөрөнгөөр зүтгүүр, вагон, төмөр замын бусад объект, байгууламжийг худалдан авах, өмчлөлдөө бий болгох
  3. Өөрийн эзэмшлийн хөрөнгийг тээвэрлэлтэд оролцогч бусад байгууллагад түрээсийн болон бусад гэрээгээр ашиглуулах

 

Ашиглалтын аж ахуйн үйл ажиллагааны стратегийн зорилт:

  1. Үйлчилгээний чанарыг сайжруулах, цар хүрээг өргөтгөх
  2. Тээврийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах
  3. Техник технологийг шинэчлэх, үр ашгийг дээшлүүлэх
  4. Төмөр замын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  5. Төмөр замд хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг сайжруулах
  6. ТЗ-ын сүлжээг өргөжүүлэх чиглэлээр оновчтой хувилбарыг сонгон тодорхойлж, шинээр төмөр зам барьж байгуулах бодлогыг баримтлах

 

Төмөр замын трасс батлагдлаа

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газрын 283 тоот тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгогдсоны дагуу тус компани Газрын харилцаа, геодези зурагзүйн газар болон “Гео мастер” компанитай  хамтран шинэ төмөр замын трассыг боловсруулж батлууллаа. Шинэ төмөр замын эхний хэсэг болох 1100 км төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Сүхбаатар аймгийн Халзан, Түвшинширээт, Баяндэлгэр, Улаан уул, Сүхбаатар сумд болон Дорнод аймгийн Матад, Булган сумын нутгаар дайран өнгөрөх юм.

http://www.monrail.mn/images/new%20trass%20all.jpg

Дөрвөн аймгийн 10 гаруй сумын нутгаар дайран өнгөрч, Монголын баялгийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын трассыг боловсруулахад ОХУ, БНСУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгааг харьцуулан ашигласан. Төмөр замын трассыг боловсруулахдаа байгаль орчны нөлөөлөл болон хөрсний бүтцийг голлон анхаарч Даланзадгадаас Зүүнбаян, Сайншандаар дамжин Чойбалсан хот хүрэх 1100 км төмөр зам нь говь, талын бүсэд баригдах тул уул нуруудыг даван туулах эрсдэлгүй ч элсний нүүдэл, цасан бүрхүүлд автах аюултайг тооцон үзсэн.

Шинэ төмөр зам говь, тал нутгийн малчдын хувьд нүүдэллэхэд нь саад болохгүй, бэлчээр усгүйдүүлэхгүй байхыг бодолцож, дэлхийд ховорхонд тооцогдох хулангийн болоод зээрийн нүүдлийг сааруулж, ундаалдаг булаг шандыг нь хөндөхгүй байхаар трасст тусгасан. Тиймээс уул толгодод нүхэн гарц гаргахын дээр 90 гаруй газарт 45,5 км урттай гүүр барьж байгуулахаар боловсруулсан. Трассыг 1:100000 масштабаар хийгдсэн тул зарим нэгэн жижиг горхи, булаг үлдсэн байж болох талтай ч Хэрлэнгээс өөр томоохон хэмжээний мөрөн таарахгүй бөгөөд Хэрлэнгийн дээгүүр гүүр барихаар төлөвлөсөн. Хэдий урт зам туулж буй ч аль болох эргэлт, тойролт багатай, өгсүүр уруугүй шулуун зам тавихаар трассыг боловсрууллаа.

Шинэ төмөр замын трассын дараах гол ажил ТЭЗҮ боловсруулах. Төмөр зам барих өртөг зардал улс орон бүрт өөр өөр төдийгүй, манай улсын хувьд ч говь тал хангайн бүсдээ харилцан адилгүй. Урьдчилсан байдлаар уг замыг тавихад 2-2.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцож буй ч ТЭЗҮ батлагдсаны дараа зардлын хэмжээ тодорхой болох юм. Монголын баялгыг хилийн чанадад хүргэх гол гарц болсон шинэ төмөр замыг 2.6-3 жилд барьж байгуулахаар төлөвлөөд байна.

Шинэ төмөр замын трасс

Нэгдүгээр ээлж – 1100 км, Тэмлэглэгээ −−−

  • Даланзадгад - Таван Толгой – Цагаан суварга – Зүүнбаян хүртэлх (400 км)
  • Сайншанд – Баруун Урт (350 км)
  • Хөөт – Чойбалсан (150 км)

Хоёрдугаар ээлж – Нийт 900 км, Тэмлэглэгээ −−−

  • Нарийн сухайт – Шивээ хүрэн (45.5 км)
  • Ухаа худаг – Гашуун сухайт (267 км)
  • Хөөт – Тамсагбулаг – Нөмрөг (380 км)
  • Хөөт – Бичигт (200 км)

Гуравдугаар ээлж – Нийт 3600 км, Тэмлэглэгээ −−−

Тусгай зөвшөөрөл

Төмөр замын шинэ суурь бүтэц барих эхний үе шат болох Даланзадгад - Таван толгой - Цагаан суварга - Зүүнбаян - Сайншанд - Баруун урт - Хөөт - Чойбалсан чиглэлийн хүртэлх 1100 орчим км төмөр замыг барих тусгай зөвшөөрөл 2011 оны 2-р сарын 18-ны өдөр "Монголын төмөр зам" ТӨХК-д олгогдсоноор энэ их бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

"Монголын төмөр зам" ТӨХК-д суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгов

Баасан, 18 2-р сар 2011

http://www.monrail.mn/images/img_2814-2.jpg"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын эхний үе шатны бүтээн байгуулалт, барилгын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 283 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам" ТӨХК-д олголоо.

Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын Яам дээр болсон тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Т.Батболд, "Монголын төмөр зам" ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Батзаяа болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Эхний үе шат нь Даланзадгад - Таван толгой - Цагаан суварга - Зүүнбаян - Сайншанд - Баруун урт - Хөөт - Чойбалсан чиглэлийн хүртэлх 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ажиллуулахаас бүрдэх бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлээр нарийвчлан тогтоогдох уг бүтээн байгуулалт ойролцоогоор 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар тооцсон байна.

Энэхүү суурь бүтэц барьснаар Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдралд дараах байдлаар ач холбогдлыг нь тодорхойлж байна. Үүнд:

  • Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуун, Талбулаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жонш зэрэг ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтанд орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болохоор байгаа нь төмөр замаар тээвэрлэж байгаа одоогийн нийт ачааны хэмжээнээс 3,5 дахин нэмэгдэнэ.
  • Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн дэд бүтэц хөгжиж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирахаас гадна төв рүү чиглэсэн хүн амын шилжилж хөдөлгөөн саарч, дэд бүтцийг дагасан хот, суурин газар шинээр бий болно.
  • Далайд гарцгүй манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагаа өргөжиж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад ОХУ-ын Алс Дорнодын боомтыг ашиглан экспортлох боломж бүрдэнэ.
  • ТӨХК Төмөр замын хөгжлийн түлхүүрийг атгалаа
  • Даваа, 21 2-р сар 2011

http://resource.news.mn/biznes/photo/2010/3/51cea0488ca591f1/924ba46add32c7c0big.jpg

  • Манай улс төмөр замын салбарт нэлээд амбицтай гэж үзэхүйц алхмуудыг хийхээр болоод байгаа. Ирэх жилүүдэд нийт 6000 гаруй км замыг тавьж Европ, Сибирь, Солонгосын хойгийн зүгт зүтгүүрээ чиглүүлж, дуут дохио хангинуулна. Энэ их ажлын эхлэл болж Даланзадгад - Тавантолгой - Цагаансуварга - Зүүнбаян - Сайншанд - Чойбалсангийн чиглэлийн 1100 км  замыг тавихаар болсон. Уг ажлын  хүрээнд Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажлыг “Монголын Төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгож байгаа. Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг өнгөрсөн баасан гарагт “Монголын Төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Батзаяад Төмөр замын газрын дарга Т.Батболд гардууллаа.
  • Тусгай зөвшөөрөл гардуулах ажиллагаанд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга оролцсон юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинэ төмөр замын эзэмшигч болно гэсэн үг. Ингэснээр төмөр замыг барих үйл ажиллагааны ерөнхий захиалагч болж байгаа юм. Шинэ замын зураг төсөл, барилгын ажил гээд бүх асуудлыг “Монголын Төмөр зам” ТӨХК хариуцна. Хоёр жил гаруйн хугацаанд гүйцэтгэх уг ажил төмөр замын салбарт хийх түүхэн томоохон ажил болж байгааг салбарынхан онцолж байгаа. Гэхдээ төмөр замтай холбоотойгоор түүний боловсон хүчин, тээвэрлэлтийн тариф зэрэг хараахан шийдэгдээгүй асуудал бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байна. Салбарын сайдын хэлж буйгаар 1949 оноос хойш монгол улсад төмөр замтай холбоотой бүтээн байгуулалт хийгээгүй аж. Ямар ч байсан Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглах Сайншандын аж үйлдвэрийн паркыг байгуулахтай холбогдоод 1100 километр зам барих ажил ийнхүү хариуцагчтай боллоо. Одоогоор бүтээн байгуулалтын уг ажил судалгааны түвшинд явж байгаа.
  • Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
  • “Монголын төмөр зам” ТӨХК өндөр хариуц­лагыг өөртөө авлаа. Салбарын сайдын хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?
  • -Төмөр замын салбарт олон жи­лийн турш бүтээн бай­гуулалттай хол­боотой ажил хий­гээгүй гэж хэлж бол­но. Яа­хав, саяхан Сэлэн­гэ аймагт ”Болдтөмөр-Ерөө гол” компани 108 кило­­метр төмөр зам тавьж байна. Үүнийг эс тооцвол төмөр замын салбар улсын хэмжээнд зогсонги байсан. Харин одоо Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах, Сайншандын аж үйлдвэрийн парк барихтай холбогдоод 1100 орчим км зам барих ажил эхлээд, судалгааны ажил нь нэлээд үр дүнтэй явж байна. Үүний дараагаас Тавантолгойн тендерт оролцож буй зарим консорциумууд нэмэгдэж орох юм. Энэ талаар цаг тухай бүрт нь мэдэгдэх болно.
  • -1100 км төмөр замаас гадна 990 км замын талаар ярьж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
  • -990 километр замын хувьд шинээр барих зам бус одоо ашиглаж байгаа замыг засах тухай яриад байгаа юм. Тавантолгойн тендерт оролцож буй ОХУ, Өмнөд Солонгос, Японы консорциумууд энэ замыг засах талаар нэлээд дэлгэрэнгүй саналаа ирүүлсэн.
  • -Тээврийн тарифийн хөнгөлөл­тийн тал дээр мэдээлэл хомс байгаа. Одоо ямар түвшинд яваа вэ?
  • -Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард айлчлахдаа ямар ч байсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн бодит алхмуудыг хийсэн. ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ талаар Москвад уулзалт хийгээд явж байна. Нэлээд сайн мэдээтэй ирнэ гэж бодож байна. Ерөнхийдөө Монголын хилээс гараад ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн тухайд шүү дээ. Энэ жилдээ шийдчих байх гэж бодож байна.
  • Харин Төмөр замын газрын дарга Т.Батболд бидний асуултад ингэж хариулав.
  • -Төмөр зам барих ажил удахгүй эхэлнэ. Гүйцэтгэгч компаниуд бэлэн үү?
  • -Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн компаниас өөр компани алга. Гэхдээ зам барих ажлын тендерийг дотоодын болон гадаадын компаниуд  чөлөөтэй оролцох боломж­тойгоор зарлана.
  • -Төмөр замын боловсон хүчин хангалттай бий юү?
  • -Яг үнэндээ төмөр замын боловсон хүчин дутагдалтай байгаа. Ойрын жилүүдэд нэлээд томоохон ажлууд хийгдэнэ. Ингэхээр боловсон хүчин тэр дундаа дунд шатны мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй байгаа. Саяхан Ерөнхий сайд, болон салбарын сайд Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр очиж ажил байдалтай нь танилцсан. Боловсон хүчний тал дээр анхаарах шаардлага байгаа. Өнөөдрийн байдлаар бид Төмөр замын дээд сургууль, Төмөр замын сургалт үйлдвэрлэлийн төвд боловсон хүчнээ бэлтгэж байна. Мөн ОХУ, БНХАУ-д тэтгэлгээр сургаж байгаа. Удахгүй Солонгос улсад бэлтгэж эхлэх байх.
  • “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн  захирал Б.Батзаяагаас цөөн асуултад хариулт авлаа.

    -1100 километр төмөр зам барих түүхэн томоохон ажлыг танайх  хариуцаж авлаа. Үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?
  • -Монгол Улсын Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Монголын Төмөр зам ТӨХК байгуулагдсан. Уул  уурхайн  салбарын эрчимжсэн хөгжил, түүнийг дагаад бүтээн байгуулалтын том ажлууд эхэлж байна. Үүнтэй уялдуулан УИХ-аас өнгөрөгч оны зургадугаар сарын 24-ний өдөр Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэ баримт бичигт өнөөгийн хурдацтай хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай төмөр замын салбарын хөгжлийн асуудлыг тодорхойлж өгсөн. Дээр нь ашигт малтмалын түүхий эдийг түүхийгээр нь гаргах биш нэмүү өртөг шингээх талаар тодорхой заалтыг оруулж өгснөөр энэ бол түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон. Энэ баримт бичгийн эхний үе шатыг хэрэгжүүлэх эрхийг Монгол Улсын Засгийг газраас “Монголын Төмөр зам” ТӨХК-д олгосон нь манай компанид үндэсний төмөр замын салбарын хөгжлийг тодор­хойлогч болох боломжийг олгож байна.
  • -Төмөр зам барих ажлын хуга­цааг хоёр жилээр тогтоосон. Мэдээж энэ хугацаанд амжиж гүйцэтгэхийг зорьж байгаа биз?
  • - “Монголын төмөр зам” компани хү­лээн авсан ажлаа хугацаанд нь гүй­цэтгэх болно. Гэхдээ төмөр за­мын шинэ суурь бүтцийг барьж байгуу­лах ажил бол ганц “Монголын төмөр зам” компанийн ажил бус төмөр зам­тай холбоотой ажилладаг төрийн бо­лон төрийн бус, байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтын бүтээл байх болно.
  • Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
  • Зохиогчийн эрх:
    "Улс төрийн тойм" сонин

Худалдан авах үйл ажиллагаа

УИХ-ын 2008 оны 12-р сарын 04-ны өдрийн 41 тоот тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас төмөр замын тээх нэвтрүүлэх болон ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлээр "Төмөр замын хөдлөх бүрэлдхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр ЗТБХБЯ-аас 2 багц бүхий тендер зарлаж, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас санал болгосон “China CNR Corporation Limited”, “China Camc Engineering Co.,Ltd” компаниуд оролцсон.

Нэгдүгээр багцад гол замын 5 зүтгүүр, ачааны 245 вагон, сэлгээний 1 зүтгүүр, 2 контейнер ачигч бүхий нийт 39,350,000.00 ам.долларын төсөвт өртөгтэй тендер шалгаруулахад ChinaCamc Engineering Co., Ltd компани 39,600,246,38 ам.доллар, China CNR Corporation Limited компани 35,692,160.00 ам.долларын тус тусын санал ирүүлснээс, үнэлгээний хороо China CNR Corporation Limited компанийг шалгаруулан тус компанитай 2009 оны 12 сарын 23-ны өдөр худалдан авалтын гэрээ байгуулсан. Эдгээр хөдлөх бүрэлдэхүүн нь төлөвлөгөөний дагуу 2011 оны сүүлээр орж ирнэ.

Хоёрдугаар багцад “Замын-Үүд дэх шинэ терминалын зураг төсөл зохиох, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 20,650,000.00 ам.долларын төсөвт өртөгтэй тендер шалгаруулахад “China Camc Engineering Co.,Ltd” компани 21,081,010.96 ам.доллар, “China CNR Corporation Limited” компани 23,779,480.00 ам. долларын тус тусын санал ирүүлснээс, үнэлгээний хороо “China Camc Engineering Co.,Ltd” компанийг 2009 оны 11 сард шалгаруулан тус компанитай тендерийн үнийг бууруулах хэлэлцээр хийж, үнийг 20,649,000.00 болгож төсөвт өртөгт багтааж, Сангийн яамнаас Гэрээ байгуулах зөвшөөрлийг 2010 оны 3 сарын 3-нд авсан боловч гэрээ байгуулагдаагүй байх хугацаанд “China Camc Engineering Co.,Ltd” компани тооцоо судалгааг шинээр хийж ажлын хэсэгт танилцуулахдаа анх тендерийн баримт бичигт тусгагдсан зарим ажлыг хасаж ирүүлсэн тул гэрээ байгуулах боломжгүй болж дахин хэлэлцээр хийгдэж гэрээ байгуулах эрхийг цуцалсан.

2010 оны 12 дугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Төмөр замын Өмнөд корпорацитай /CSR/ шууд гэрээ байгуулахыг ЗТБХБЯ болон СЯ-нд үүрэг болгосны дагуу China CSR Corporation Limited компанитай "Төмөр замын зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах" 28,5 сая ам.долларын гэрээг 2010 оны 12 сарын 29- ны өдөр байгуулсан. Хөдлөх бүрэлдхүүнүүд 2012 оны 2, 3-р улиралд орж ирнэ.

2ТЭ116

http://www.monrail.mn/images/2te116-1.jpg

“СТС” компанийн нийлүүлсэн ОХУ-ын 2ТЭ116 загварын 2 илчит тэрэгний эхнийхийг 2011 оны 1-р сарын 26-ны өдрөөс, хоёр дах илчит тэргийг 2011 оны 2-р сарын 02-ны өдрөөс “УБТЗ” ХНН-тэй түрээсийн гэрээгээр ашиглуулж байна.
 

Эволюшн

http://www.monrail.mn/images/evolution1001.jpg

АНУ-ын “GE Transportation”, Монголын “СТС” компаниудтай байгуулан гэрээний дагуу АНУ-ын “GE Transportation” компанийн “Эволюшн” илчит тэрэг 2009 оны 2-р сарын дундуур орж ирээд туршилтын аялал, сургалт явагдаж, "УБТЗ" ХНН-т 2009 оны 6-р сараас эхлэн түрээсийн гэрээний дагуу ашиглагдаж байна.

Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд өртөөн дэх шилжүүлэн ачих байгууламжийн хөрөнгийг Төрийн өмчийн хорооны 2008 оны 04 дүгээрийн сарын 17-ны өдрийн 225 дугаар тогтоолын дагуу өөрийн балансад бүртгэн авсан. Дээрхи байгууламжийг УБТЗ-д  түрээслүүлэхээр ТӨХ-той хамтарч гурван талт гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Замын-Үүд дэх буцалтгүй тусламжаар баригдсан Шилжүүлэн ачих байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1500 мянган тонн ачаа, 70000 чингэлэг боловсруулж ажиллах боломжтой.

Х.Баттулга: Найман зууны түүхээ хэдхэн тонн түүхий нүүрстэй хамт зөөчихмөөргүй байна

Баасан, 11 2-р сар 2011

 

-Сүүлийн үед Тавантолгойгоос татах төмөр замын маршрутын маргаан нэлээд эрчимжлээ. Гол хоёр тоглогч нь таны тэргүүлсэн салбарын яам, нөгөөх нь Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих зөвшөөрөлтэй "Энержи ресурс" компани байна?

-Маршрутаас өмнө, ер нь төмөр зам Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэйг ойлгомоор байгаа юм. Монгол Улс далайд гарцгүй. Дэлхийн зах зээлд хамгийн дөт замаар гарах ганц гарц нь төмөр зам. Төмөр замаар Европ, Ази руу ч гарна. Тэгэхээр далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн чухал салбар. Төмөр зам зах зээлд хүрэх, эдийн засаг бизнесийн ашиг авчрах гол хөтөч мөн нь мөн. Гэхдээ далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замын тээврээр олох ашиг хоёрдугаарт эрэмбэлэгдэх ёстой.

-Нэгд нь юу гэж?

-Төмөр замын тээврээр хадгалж болох эдийн засгийн аюулгүй байдлаа нэгдүгээрт эрэмбэлэх ёстой. Эдийн засгийг зөвхөн мөнгөн дүнгээр олох ашиг талаас нь харж болохгүй ээ. Том агуулгаар нь харах хэрэгтэй. Өнөө маргаашийнхаа олох ашгийг бодоод ирээдүйд хүрч болох эдийн засгийн аюулгүй байдлын эрсдлийг орхиж болохгүй. Энэ эрсдлийг тооцох, урьдчилж харах нь төрийн үүрэг. Хувийн хэвшилд бизнесийн ашиг чухал бол, улс орон, түүнийг удирдаж байгаа төрд бизнесийн ашгаар үл хэмжигдэх эдийн засгийн бие даасан байдал, эдийн засгийн аюулгүй байдал хамгаас чухал. Ашигт малтмалын ордууд дагасан дэд бүтцийг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд цогцоор шийдэх хэрэгтэй. Түүнээс бус, орд бүрт зориулсан дэд бүтэцтэй салангид бодлого байж таарахгүй. Эдгээр ордыг ашиглаж байгаа хувь, хувьсгалын компаниуд эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан төрийн нэгдсэн бодлогод л захирагдах ёстой.

-Тэгэхээр хувийн төмөр зам байж болохгүй юу?

-Би хэллээ ш дээ. Далайд гарах гарц бол төмөр зам, ертөнцтэй харилцах цонх. Энэ утгаараа төмөр зам бол стратеги. Далайд гарцтай орнуудад ч төмөр зам стратеги байдаг. Тийм учраас хилийн дагуухь төмөр замын суурь бүтэц төрийн мэдэлд байх ёстой. Америк, Германд ч тийм байдаг. Хамгийн их нүүрс экспортолдог Австралид гэхэд хувийн өмчийн төмөр замуудаа бүгдийг нь буцаагаад төрийн өмчинд авсан.

-Сэлэнгэд "Болдтөмөр Ерөө гол" гэж компани хувийн төмөр зам барьсан шүү дээ?

-Тэр бол Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дотор салаа зам барьсан. Тэр зам нь гол замтайгаа холбогдсон учраас төрийн бодлого шийдвэрээр явж байгаа. Ер нь бол төмөр замд гол зам нэг л байдаг. Түүнээс тусгаарласан салаа замууд байж болдог. Гол замаасаа салангид зам гэж байдаггүй. Энэ бол төмөр замын тухай наад захын ойлголт.

-Тэгвэл төрийн бодлого яагаад заавал Сайншанд гэж?

-Өнөөдөр манай улсад хамгийн ойр далайн боомт нь Тянжин. 2000 орчим км байх. Тавантолгойн баялгийг олборлоод, эсвэл боловсруулаад хил дээрээс цааш нь зараад байж болохгүй. Хоёр дахь далайн боомт руу гарах ёстой. Энэ нь Владивосток, Находкийн, Ваниногийн боомтоор дамжиж гарах хувилбар. Ингэж байж бид Солонгосын хойгт бүтээгдэхүүнээ гаргана. Энэ нь бүтээгдэхүүнээ нэг улсаас, нэг боомтоос хараат бусаар зах зээлд хүргэх стратегийн ач холбогдолтой. Мөн Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ дундын зуучлагчгүйгээр, далайн боомтын үнээр эцсийн хэрэглэгчдэд нь зарах боломжтой олон улсын жишигт ойртож байгаа юм. Төмөр замын маршрутыг ийм бодлогын хүрээнд, ийм ирээдүйг харж энэ чиглэл рүү нь тавих ёстой гэж үзэж байгаа.

-Хувийн компаниудын санал яамны бодлоготой нийлж байгаа юу?

-Хувийн компаниуд яамны бодлогын эсрэг санал хэлж байгаа. Ордоо эргэлтэд оруулж, ашгаа хурдан олмоор байна гэж байгаа. Энэ буруу биш. Тэд барьцаалах юмтай, түүгээрээ зээл авч, зээлээрээ төмөр зам тавих гэж байна. Энэ нь бизнест байдаг хэвийн процесс. Гэхдээ хувийн бизнесийн эрх ашиг бүхэл бүтэн улсынхаас том, эрхэм байж болохгүй. Хэрвээ компани бүр төрийн бодлого тодорхойлох процесст оролцоод нөлөөлөөд, лоббигоор өөрсдийнхөө талд шийдүүлээд, жижиг эрх ашгийн өмнө том нь хүчгүйдээд байвал цаашид жишиг тогтчихно.

-Жишиг гэж, "Энержи ресурс", "МАК"-аас гадна төмөр зам тавих зөвшөөрөл хүссэн өөр компани байгаа юм уу?

-Монголд байдаг л жишгийг хэлье. Танай Говь-Алтайн нэг нөхөр "за Отгоо чи Баттулгаас ярилцлага авчээ. Та хоёрын харилцаа гайгүй бололтой. Алтайд байгаа нэг ордын хөрөнгө оруулагч нь төмөр зам тавих зөвшөөрөл аваад өгвөл хувь өгье гэж байна" гэнэ. Тэгж байтал Сүхбаатараас Цайрын орд, Бичигтийн боомтоос хил рүү төмөр зам тавьмаар байна гээд миний нэг танил ороод ирнэ. Баянхонгороос энэ Засгийн газарт Занданшатар, Лу Болд, би, гээд гурван сайд бий. Манай аймгийн нэг улсын цолтой бөх "за та гурав аймагтаа байгаа ганц ордоос шууд төмөр зам татаад өгөлгүй яадаг юм" гэж шахна. Энэ бол хэн сайд байх нь хамаагүй, цаашид магадгүй орд олдсон аймаг болгон төмөр зам тавиулахыг бодно. Ийм жишгийг яаж зогсоох, ямар зарчим тогтоох вэ гэдгээ бас бодох ёстой.

-Сайд аа, өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Төмөр замаар тусгаар тогтнолд нь халддаг цаг үе өнгөрсөн юм биш үү?

-Эдийн засгийн аюулгүй байдал, геополитик гэж ярихаар "одоо тэгж танк ачаад, эсвэл буутай цэрэг орж ирэхгүй" гэж өөдөөс даапаалаад байгаа байхгүй юу. Буутай цэргийн хүчээр тусгаар тогтнолд нь халддаг үе харин өнгөрсөн. Эдийн засгийн тусгаар тогтнол бол өөр. Нэг зах зээлээс 60-70 хувь хараат байгаад, тэндээс боолт ирвэл тухайн улсын эдийн засаг шууд унадаг. Гэтэл өнөөдөр бид бүх юмаа гаднаас, хүнсний ногоогоо хүртэл, бараг төрсөн биенээсээ бусдыг Эрээнээс авч байна. Дотоодын үйлдвэрлэл гэж байхгүй. Ийм байхад, уул уурхай дагасан том эдийн засгаа хараат ганц зах зээлдээ барьж өгөхөөс л болгоомжлуулаад байгаа хэрэг. Хэрвээ Хятадын дотоодын сүлжээ, тенхологиор нь хилээ сэтлээд Гашуунсухайтаар 260 км, дараа нь Ховд, Сүхбаатараар төмөр зам оруулаад ирлээ гэж бодъё. Энэ төмөр замаар зорчигч тээвэр орж ирнэ. Хятадын бизнесмэнүүд аймгуудын захуудыг дүүргэнэ. Эхэндээ монголчуудаар бараагаа заруулна. Дараа нь өөрсдөө суугаад зарна. Хөдөлмөрлөх чадвараараа хятад хүн дэлхийд гайхагддаг.Зарим нь захыг худалдаад авчихна. Одоо түүхий эдийн "Эмээлт" зах ямар байдалтайг хүмүүс мэдэж л байгаа. Наад зах нь ийм аюул бодитой байгаа. Энэ найман боомтод манай хил, гаалийн супер ажилчид байна гэдэг эргэлзээтэй. Бараг боломжгүй. Бид одоо Замын-Үүд, Алтанбулагаа яая гэж байна ш дээ. Тэгж байж найман боомтод ажиллах хил гаальчдынхаа цалин хангамжийг худалдагдахгүй хэмжээнд өгч чадах уу, чадахгүй. Энэ бүхнийг харж, тооцсон төрийн бодлого байх ёстой. Түүнээс бус,үнэтэй байгаа дээр нь нүүрсээ хурдан зараад ашиг олъё гэдэг бол хоёрдугаарт тавигдах асуудал. Мөнгө бол олдоно. Мөнгө байгаад эргэж нөхөгдөхгүй, олдохгүй үнэт зүйл гэж байна шүү дээ.

-Уг нь бол уул уурхайн ордууд маань өмнөд бүст ч, түүнийг дагасан бизнес хотоос хамааралтай, энэ бизнес монголчуудынх байх ёстой биз дээ?

-Байж чадахгүй байгаагийн жишээ Дорнод аймагт газрын тос олборлож байгаа "Петрочайна" компани дээр ил байгаа. 2006 онд би Их хурлын байнгын хорооны гишүүний хувьд газар дээр нь очсон. Үнэхээр эмзэглэмээр. Олборлолт явуулж байгаа компаниуд нь бүх хангалтаа хилийн цаанаас авдаг. Хоолны мах, талх, ариун цэврийн цаасаа хүртэл цаанаас авдаг. Гэтэл наахна нь байгаа Матад сум ажилгүйдэл, ядуурал ихтэй, гэрэлгүй. Тэр орд газарт нийлүүлж байгаа бизнес байхгүй, хүртэж байгаа ашиг хаялга гэж байхгүй. Энэ бүхнийг бид мэдэж байгаа  хэрнээ л засч залруулж чаддахгүй явсаар түрүүн ярьсан жишгийг эхлүүлчихэж байгаа юм. Бид Оюутолгойн гэрээг дагаж явах 200 гаруй бизнес монголчуудынх байна гэж баярлаад л байсан. Гэтэл эхнээсээ байхгүй болж байгаа сурагтай. Хөрөнгө оруулагчид өөрсдөө зам тавиад хилийн цаанаас бүх юмаа авч байна. Монголчууд эндээс ядаж мах, гурилыг нь нийлүүлье гэхээр дэд бүтэц алга.

-Маршрутын хол ойр, тээврийн зардал талаас нь харвал Гашуунсухайтын чиглэл яамны саналаас илүү оновчтой сонголт мөн биз дээ?

-Тавантолгойтоос 260 км яваад Гашуунсухайтаар гарч байгаа нүүрс Бугатын үйлдвэрийн түүхийн эд л болно. Нүүрсийг сайндаа угаагаад л урагшаа зөөнө. Сая Тавантолгойд технологи мэддэггүй баахан дарга нар очоод ирсэн. Нүүрс угаах үйлдвэрийн шавыг нүүрс боловсруулах үйлдвэр гэж яриад байгаа байхгүй юу. Нүүрс угаах бол хогноос нь цэвэрлэж байгаа эдийн засгийн ашгаа бодсон л бизнесийн аргачлал. Жишээ нь, хүмүүс самар түүхээрээ ойд боргоцойноос нь салгаж цэвэрлээд шигшсэн самраа үүрээд харьдаг даа. Хэрвээ цэвэрлэхгүй бол хогтой самрыг хүн авахгүй, дээр нь үүрээд явсан ч хүнд. Нүүрс угаах бол тийм л процесс. Нүүрс угаахад Монголд юу үлдэх вэ. Нүүрсээ ухуулсан газар, шигшсэн самрын хог ойд хаягддаг шиг угааж ялгасан хог нь л үлдэнэ. Харин бидний хувилбар Сайншанд хүртэл 400 гаруй км зам туулж байгаа боловч нүүрсээ угаадгаараа угаана. Дараа нь тэндээ гаргаж авсан коксоороо "Эрдэнэт", Оюутолгой, Цагаан суврагын зэс, чадвал Удоганы зэсийг авчирч боловсруулна. Дарханд байдаг төмрийн хүдрийг түүхийгээр нь гаргах биш, эндээ боловсруулж авчраад ган бөмбөлөг хийх зэргээр улсынхаа эдийн засагт нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох зорилготой. Дээр нь Сайншандад стандартын технологи хэрэглэх учраас цалин бас стандартын, дэлхийн жишигт нийцсэн байна. Тийм учраас харийн нутагт хөгшдийнх нь хийж дийлдэггүй, залуусынх нь голоод хийдэггүй боолын хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд маань бүгдээрээ биш юмаа гэхэд ихэнх нь ирж эх нутгийнхаа агаараа амьсгалж, ээж аав элгэн садныхаа дунд ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалтад хөлс хүчээ зориулах боломж бүрдэнэ. Төр засаг гэж байгаа л бол ирээдүйгээ харсан иймэрхүү бодлого хэрэгжүүлье гээд байгаа юм.

-Бүтэх үү тэгээд, Сайншандад боловсруулах үйлдвэр барина гэдэг?

-Бүтээх гэж л хамтарсан засаг байгуулсан гэж байгаа ш дээ. Бүтэхгүй гээд суугаад байвал хэн ч барьж өгөхгүй. Монгол Улс гаднын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч хэвээр байсаар баялаг маань дуусна. Монголын маань оршин тогтнох цаг хугацаа өнөөдрийн бидний амьдралаар дуусахгүй ш дээ. Хэрвээ ашигт малтмалаараа хөгжинө, баяжина л гэж байгаа бол боловсруулах үйлдвэр барьж байгуулахаас аргагүй. Байгаа баялгийнхаа багахан хувиар боловсруулах үйлдвэр барьж чадахгүй төр гэж байхгүй байлгүй дээ. Хэрвээ боловсруулахгүй түүхийгээр нь гаргавал түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчээс гадна, эцэстээ биднийг ноолуур, арьс шир шиг, алт хөтөлбөр шиг ирээдүй угтана.

-Та бүхний тооцоогоор боловсруулах үйлдвэрийг тэгээд ямар өртгөөр хэдий хугацаанд барих уу?

- Урьдчилсан тооцоогоор 3-5 жил шаардлагатай. Боловсруулах үйлдвэр барих зардал арваад тэрбум ам.доллар гэж байгаа.

-Төсвийг батлах хугацааг нь тулгаж байгаад хагас шөнийн дотор тойрогтоо тэрбум төгрөг хуваарилдаг, хөгжлийн төлөө биш, тойргийн сэтгэлтэй хүмүүс төрийг удирдаж байхад ийм их мөнгийг хаанаас олох вэ, тэгээд?

-Хэрвээ бид нар төсвөө, төрөө өнөөдрийнх шиг менежментээр авч явбал бидний энэ санаа бүтэхгүй ээ. Төрд хөгжлийн төлөөх менежмент алга гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр 6.4 тэрбумын нөөцтэй ордын дөрөвхөн хувийг авсан хувийн компани 400 сая тонн нөөцөө барьцаалж зээлээр мөнгө босгоод байхад зургаан тэрбумын нөөцтэй улсын компани нь яагаад хөрөнгө босгож чадахгүй байна вэ. "Эрдэнэс MGL" гэж компани байгуулсан. Гэтэл энэ компани дээр нөгөө дөрвөн хувийг авсан компани нь лоббигоо хийчихсэн. За чи унтаж байгаарай, босоод ирвэл бид нар унана шүү гээд лоббигоо хийчихсэн. Уг нь зургаан тэрбумын нөөцөө барьцаалж ирээдүйгээсээ урьдчилж хөрөнгө босгоод Монгол Улс хүссэн бүх бүтээн байгуулалтаа хийх боломжтой. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой дээр л ярихад ийм их баялагтай улс чинь аль нэгэн гүрний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч, иргэд нь ядуу байж болохгүй л байхгүй юу. Боловсруулах үйлдвэр барих арван тэрбум доллар их мөнгө биш ээ. Ийм хэмжээний хөрөнгө босгоход Тавантолгойн зургаан тэрбумын нөөцийнхөө зуун сая тонныг л барьцаалахад хангалттай.

-Түрүүн та технологи мэддэггүй дарга нар угаах үйлдвэрийг боловсруулах үйлдвэр гэж андуурсан тухай ярилаа. Бодвол "Энержи ресурс"-ийн угаах үйлдвэрийг хэлэх шиг боллоо. Яамны саналаар бол Тавантолгойн нүүрсийг угаасны дараа ямар боловсруулалт хийж байж экспортлох вэ?

-Коксын үйлдвэр барина. Монголдоо зэс, төмөр боловсруулах үйлдвэр барина. Бодлого ч гарсан. Зэсийн боловсруулах үйлдвэр байгуулахыг судлах ажлын хэсэг хүртэл Их хурлаас томилогдсон. Хэрвээ кокс үйлдвэрлэхгүй л бол Монголдоо зэс, төмрийн баяжуулах үйлдвэр барина гэдэг үлгэр.

-Яагаад..?

-Яагаад гэвэл зэс, төмрийг маш өндөр температурт боловсруулна. Ийм их хэмжээний дулаан ялгаруулж чадах сайн чанар бүхий илчлэгтэй түлш бол коксжих нүүрс. Үйлдвэрлэгч орнуудын гол түүхий эд болох ган бөмбөлөгийг хийхэд коксоос өөр ямар ч бүтээгдэхүүн төмөр, зэсийг хайлуулж чадахгүй. Тэгэхээр кокс бол барина гээд байгаа боловсруулах үйлдвэрийн түлшний анхдагч гол хэрэглээ юм.

-Тавантолгойн нүүрсний ихэнх нь эрчим хүчнийх, түүнийг яах вэ?.

-Нэг тонн нүүрсний 30 хувь нь коксжих, 70 хувь нь эрчим хүчнийх гэж байгаа. Цахилгаан станц бариад эрчим хүч экспортолж болно. Эрчим хүчний экспорт заавал нүүрсний тээврээр байх албагүй. Агаараар утас гүйлгээд эрчим хүч явуулчихаж болно.

-Ер нь бол яамны бодлого Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь ч, угаагаад ч, коксжих хэлбэрээр нь гаргахгүй юм байна, тийм үү?

-Аль нэг хэлбэрээр нь гаргалаа гэхэд төр өөрийн бие даасан бодлогоороо шийднэ. Зөвхөн бүтээгдэхүүн гэхгүй, ордыг дагасан бүтээн байгуулалт, дэд бүтцийг ч төрийн бодлогоор шийднэ. Ялангуяа төмөр замын маршрутыг. Хуулиар бол төмөр замын бодлогыг УИХ-аар тодорхойлно. УИХ-д оруулах саналыг Засгийн газрын төвшинд боловсруулж, Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг мэргэжлийн яамны байр суурийг анхааралтай авч үзэх байх. Ерөнхийдөө баялаг байгаа гол нутгуудаа дайруулж өмнөд бүсээр цүлхийсэн байдлаар төмөр зам тавих нь зөв гэж үзэж байгаа. Мэргэжлийн яам энэ бодлогыг гаргаж ирэх гэж бараг жил шахуу ажиллалаа. Энэ бол их хөдөлмөр. Төрийн өмнөөс, том эрх ашгийн төлөө зориулсан мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийг УИХ, Засгийн газар шүүгээнд нь үлдээхгүй гэдэгт найдаж л байна.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бол Гашуунсухайтын төмөр замын маршрутыг дэмжчихсэн шүү дээ?

-Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан Өмнөговь аймгийнх. Нутагтаа нэг төмөр зам тавиулчихъя гэж байгаа нь түүний буруу биш. Ажлын хэсгийг ахалсан Г.Батхүү бол "Энержи ресурс" компанийн хувь эзэмшигч. Ашиг сонирхлын зөрчилтэй.

-Хэвлэлүүдийг харахад та ганцаардаж байгаа. Танай яамны бодлогыг УИХ дэмжих ирээдүй байна уу?

-Тэгж харагдаж байна уу. Харин ч намайг олон хүн дэмжиж байгаа ш дээ. Төр засаг маань нэг компанийн дотоод сүлжээнд хэтэрхий орооцолдчихлоо л доо. Энэ бол ард түмнээс санал гуйж төрийн эрх мэдэлд гарч ирчихээд тэднийхээ эсрэг, нэг компанийн эрх ашигт аалзны тор шиг сүлжигдсэн улстөрчдийн балаг. Гэхдээ ийм хүмүүс эх түүхээ мэддэг, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг ойлгодог ард түмний дэргэд дэндүү цөөхөн, бас хүчгүй л дээ. Үүнийг сонгуулийн луйврыг эсэргүүцсэн долдугаар сарын 1-ний үйл явдал харуулсан ш дээ. Тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдал бол Монгол Улсын найман зууны туршид хадгалж, хамгаалж ирсэн түүх. Ийм урт хугацааны агуу түүхээ хэдхэн тонн түүхий нүүрстэй зөөчихмөөргүй байна ш дээ.

-Хувийн хэвшлийн лоббинд орж, дотоодын сүлжээнд нь орооцолдож байгаа бол төрийн, түүнийг удирдаж байгаа та нарын л буруу ш дээ?

-Төрийн юу байхав, түүнийг удирдаж байгаа хүмүүсийн буруу гэдэг зөв. Ерөөсөө улстөрийн сонгууль сонгодог утгаа алдаж санал худалдаж авдаг, худалддаг схемд шилжсэний л гай гарч байгаа юм. Бид 1990 онд чөлөөт сонгууль хийж, ганц оготны хамраас цус гаргалгүйгээр нийгмийн шилжилт хийснээрээ бахархдаг. Тэгвэл өнөөдөр, нийгэм өөрчлөгдөөд 20 жил болсны дараа, энх цагт таван халуун амиар сонгууль хийж байна ш дээ. Сонгуулийн хандив өнөөдөр хаанаас орж ирдэг вэ гэвэл ТҮЦ, дэлгүүрийн орлогоос биш шүү дээ. Архи, бензиний тусгай зөвшөөрөл эрхэлдэг хүмүүст л бэлэн мөнгө байдаг. Бас ордын тусгай зөвшөөрөл авах гэсэн хөршүүдийн мөнгө орж ирдэг. Сонгуулийн хандив нэрээр өгсөн авлигынхаа ашгийг хүртэх, хариу нэхсэн үйл явдлууд л болж байна. Уг нь өнөөдөр сайд нь том эрх ашгаа хараагүй санал оруулаад тэрийг нь ард түмэн олон нийт эсэргүүцэж байх ёстой. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийнхэн төрийн бодлого тодорхойлж, мэргэжлийн яам нь эсэргүүцэж явна. Энэ чинь өөрөө хэний эрх ашгийг хамгаалсан лобби явж байгааг илэрхийлж байгаа юм.

-Уучлаарай, сэдвээсээ жаахан хазайчихлаа. Хятад бол нүүрсний гол хэрэглэгч. Энэ аварга том зах зээлийг, аварга том гүрнийг монголчууд бид нүүрсээр хааж боох хэрэг байна уу, тэгж чадах уу?

-Хятадыг хааж боож байгаа юм энд байхгүй ээ. Энэ том гүрэн Тавантолгойн нүүрстэй, нүүрсгүй болно. Хятад бол өөрөө нүүрсний нөөц ихтэй. Бас экспортолдог орон. Тийм учраас ганц Тавантолгойн нүүрсээр гачигдаж дутагдана ч гэж байхгүй. Хятад бол зах зээл мөн ч, манай түүхий эдтэй, эдгүй болно. Урд хөрш маань манай түүхий эдийг дуртай үедээ авна, дургүй үедээ авахгүй. Ноолуур, арьсан дээр бид энэ зовлонг мэдэрсэн. Хятад улс эрчим хүчний л дутагдалтай нь үнэн. Голдуу эрчим хүчний нүүрс авна. Эрчим хүчийг түрүүн ярьсан, нүүрсний тээврээр биш, агаарын утсан шугамаар шууд эрчим хүч нийлүүлэх боломжтой. Энэ чиглэлээр хамтарч ажиллаж болно.

-Яамны бодлого болгож байгаа Сайншанд зах зээлээсээ хол, тойруу биш үү?

-Оросын Находка, Ванино руу ороод ирэхээр Япон, Солонгостой шууд наймаа хийн

2015-01-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл