Товч Түүх

1949

http://www.ubtz.mn/uploads/news/orig/2835abb95f8b4d1db77303f2aa95022cc4ee6b54.jpg

 

  • 1949 оны зургадугаар сарын 06-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын  талыг төлөөлж Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талыг төлөөлж Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурав. Наушка Улаанбаатарын төмөр замыг барьж байгуулах ажлыг 1949 оны арванхоёрдугаар сард  дуусгахаар шийдвэрлэв.
  • 1949 оны арваннэгдүгээр сарын 07-ны өглөөний 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болж  Нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцон үг хэлж, тууз хайчлав.

1953

1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын  техникум нээлтээ хийв. Үүний өмнө 1951 онд төмөр замын сургууль комбинат байгуулагдаж, 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ.

1955

 

http://www.ubtz.mn/uploads/news/orig/17c92ede456ed45ecebdbdbcd48f34117243c787.jpg

  • 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээх ёслолын үйл ажиллагаа Улаанбаатарт болж, 1956 оны нэгдүгээр сарын 01-нээс ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглав. 1956 оны нэгдүгээр сарын 03-нд Монгол Хятадын хил дээр төмөр замыг холбосон мөнгөн хадаасыг хаджээ. Ёслолын ажиллагаанд БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗХУ-ын Зам харилцааны сайд Б.П.Бещев, БНХАУ-ын Зам харилцааны сайд Тэнь Дэ Юан нар оролцов.

1956

1956 оны тавдугаар сарын 30-ны хоёр улсын Засгийн газруудын шийдвэрээр Баянтүмэний төмөр замыг УБТЗ-д үнэ  төлбөргүйгээр шилжүүлэн өгөв.

 

1958

  • Хонхор, Налайхын 13.7 км төмөр зам 1958 онд ашиглалтанд орсноор 1938 онд баригдсан нарийн царигийн 43 км замын үйл ажиллагааг 1958 оны есдүгээр сарын 05-наар тасалбар болгон хаажээ.
  • 1958 оны нэгдүгээр сарын 01-нд төмөр замчдын хэвлэл “Найрамдлын зам” сонины анхны дугаар хэвлэгдэн уншиг­чиддаа очив.
  • Хувь нийлүүлсэн нийгэм­лэгийн  Ерөнхий хорооны дар­гаар С.Ядамсүрэн 1949-1957 онуудад, Л.Дамдинжав 1957 оноос, УБТЗ-ын даргаар Т.А.Тимофеев 1949-1952 онуу­дад, Н.Г.Черкашин 1952-1956 онуудад, Л.Г.Тарян­ников 1956-1958 онуудад, Замын нэгдүгээр орлогч дар­гаар А.Цогтсайхан 1950-1956 онуудад, М.Лувсанцэрэн 1956-1958 онуудад Б.Дамдин 1959 онд тус тус  ажиллаж байв.

1960

1960 оны арванхоёрдугаар сард УБТЗ байнгын ашиглал­танд орсны 10 жилийн ойг тэмдэг­лэн өнгөрүүлж, УБ Зүтгүүрийн депогийн  инженер Г.Мандах, машинч Ч.Ойдовням нар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэв.

1963

Дархан Шарын голын 63.3 км салаа замыг 1963 оны арваннэгдүгээр сарын 04-нд нээв.

1967

1967 оны есдүгээр сарын 20-нд  Улаанбаатар Сүхбаа­тарын хооронд суудлын галт тэрэг өдөр бүр явдаг болж, уг цуваанд Улаанбаатар Эрхүү­гийн хооронд аялах зорчигчдын вагоныг залгаж эхлэв.

1969

  • 1969 онд Улаанбаатар өртөөнд сэлгээний хагас довын хэсэг сумын цахилгаан төвлөрүү­лэлт, паркын радио холбоо ашиглал­танд оруулав.
  • Зам засварын машинт станцад зориулан 15 вагоноос бүрдсэн цуваа  байгуулав.

1970

  • 1970 он Сүхбаатар өртөөнд МРЦ, 12-р зөрлөгт ЭЦ ашиглалтанд оров.
  • 1970 онд 294, 295, 145, 18, 96-р километрүүдийн зөрлөгийг нээв.
  • УБТЗ-ын “Хүндэт төмөр замчин” тэмдгийг   бий болгон дүрмийг нь батлав.
  • Монголын төмөр замын түүхийн музей 1970 оны зургадугаар сарын 25-нд  нээгдлээ.

1972 он 

Төмөр замын техник  мэргэжлийн сургууль байгуулагдав.

1973

1973 онд 1971 оноос эхэлсэн чингэлгийн тээвэр улам өргөжиж 12655  чингэлэг хүлээж авч боловсруулжээ.

1974

  • 1974 он Дархан, Толгойт, Зүүнхараагийн МРЦ ашиглалтанд орж, Улаан­баатараас  хилийн 12-р зөрлөг хүртэл хэсэгт хагас автомат хориглолттой болов. 
  • Төмөр замын Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги байгуу­лагдав.

1975

Салхит Эрдэнэтийн шинэ төмөр замыг 1975 оны аравдугаар сарын 04-нд нээв.

1976

1976 оны тавдугаар сарын 30-нд Улаанбаатар Москвагийн хооронд “Нарлаг  Монгол” суудлын галт тэрэгний байнгын үйлчилгээгээ эхлэн, анхны аялалд гарав.

1977

  • 1977 он Улаанбаатар вокзалын ард Монгол Зөвлөл­тийн төмөр замчдын  дурсгалын хөшөө байгуулагдав.
  • Төмөр замчдын Баянбуурал амралт байгуулах болов.
  • Салхит Эрдэнэтийн төмөр замыг байнгын ашиглалтанд хүлээж авах комисс  томилогдож, Бэлэндалай, Орхонтуул, Хангал зөрлөг тээврийн ажиллагаанд нээгдэв.
  • Салхит Эрдэнэтийн чиглэлд суудлын 64, 63-р галт тэрэг аялуулж эхлэв.

1979

  • Зүүнхараагийн мод боловс­­руулах үйлдвэрийг өргөт­гөж, 1979 онд ашиглалтанд хүлээн авлаа.
  • Хувь нийлүүлсэн нийгэм­лэгийн Ерөнхий хорооны хурлаар 2М62М серийн илчит тэрэг худалдан авахаар тогтов.

1981

  • 1981 он Хөтөл  өртөөг ачилт буул­галтын зориулалттайгаар байгуулж нээв.
  • 1981 онд Монголын газрын тосны орд газартай холбогдсон Сайншанд Зүүнбаяны 50 км замыг ашиглалтанд оруулсан. Толгойт-Сонгины 20км замыг 1984, Чингисвал-Мардайн 112 км замыг 1986 онд ашиглалтанд хүлээн авлаа.
  • 1981 оны арваннэгдүгээр сард 2М62М серийн зүтгүүр эхний аялалд гарлаа. Уг зүтгүүрийн дизель хөдөлгүүр  400 морины хүчтэй аж.

1982

  • Багахангай Багануурын 97км төмөр зам 1982 оны арванхоёрдугаар сарын 18-нд анхны галт тэргээ хүлээж авлаа.
  • Энэ замыг дагаж Гүнгалуут, Багахангай, Булагтай өртөө зөрлөгүүд нээгдэж, төмөр замч­дын шинэ тосгон гал голомтоо бадраав.

1983

  • 1983 онд Улаанбаатар Чойр, Багануурын чиглэлд сууд­лын галт тэрэг явж эхэллээ.

1985

  • 1985 онд Зам засварын ажилд замын хүнд машин, механизмыг иж бүрнээр анх удаа хэрэглэснээр их засварын механикжилтийн түвшин дээшлэв. Салхит зангилаанд Үе угсрах бааз ашиглалтад орж, зам төмөр, дэр модны  сараалжид зориулсан талбайг нэмэгдүүлжээ.

1986

  • 1986 он Улаанбаатарт 280 ортой сургуулийн хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсноор шугам замын төмөр замчдын хүүхдүүд тохилог байраар хангагдав.

1987

  • 1987 оны дөрөвдүгээр сарын 11-нд машинч Д.Шараа, туслах машинч Ж.Энхболд нар Багануур Улаанбаатарын хооронд 5300 тонн хүнд жинтэй галт тэрэг жолоодон шинэ дээд амжилт тогтоов.
  • 1987 онд Бор-Өндөр, Хажуу улааны жоншны уурхайтай холбосон 60 км замыг Айраг өртөөнөөс салбарлуулан байгуулав.
  • 1987 онд төмөр замчдын 120 ортой Баянбуурал амралт ашиглалтад оров.

1988

  • 1988 оны гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар зүт­гүү­рийн депогийн машинч Ч.Батдэлгэр, Д.Сэргэлэн, туслах машинч Ч.Сүхбаатар, Б.Жаргалсайхан нар Багануур Улаанбаатарын хооронд 61 вагон бүхий 5347 тонн жинтэй  галт тэрэг жолоодон дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

1989

  • 1989 оны зургадугаар сарын 06-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ-ын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

1991

  • 1991 онд УБТЗ-ын ХЭГ-ын даргаар Р.Раш сонгогдож, УБТЗ-ыг удирдсан анхны Монгол мэргэжилтэн болов.

1993

  • 1993 оны аравдугаар сарын 04-нд Олон улсын тээвэр зуучлалын төв байгуулагдлаа.

1994

  • 1994 оны долдугаар сарын 03-нд Замын-Үүд-Эрээн өртөөдийн хооронд нарийн царигийн зам тавьж, Хятадын талаас ачааны галт тэргийг хүлээн авч, Замын-Үүдэд шил­жүү­лэн ачилт хийдэг болжээ.

1995

  • 1995 оны арванхоёрдугаар сарын 04-нд Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих цогцолборын хоёрдугаар ээлжийг ашиглал­танд хүлээн авсан нь дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх томоохон алхам боллоо.

1996

  • 1996 оны аравдугаар сарын 01-нд “Төмөр замын тээв­рийн аюулгүй байдлын тухай” Монгол улсын хуулийг мөрдөж эхлэв.

1997

  • 1997 оны есдүгээр сарын 05-нд 180 мянган төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр ашиг­лалтанд орлоо.
  • Уг үйлдвэр бай­гуу­лагдсанаар замын аж ахуйг бэхжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний ашиг­лалтыг сайж­­руулах, тээврийн хүчин чад­лыг нэмэгдүүлэх боломж нээгджээ.

1999

  • 1999 онд өдөрт 8000 гаруй зорчигчид үйлчлэх багтаамж бүхий Орон нутгийн тасалбар түгээврийн төвийн барилга ашиглалтанд орлоо.

2001

  • 2001 оны босгон дээр Замын-Үүд-Эрээн өртөөдийн хооронд холбооны шилэн кабелийн холболтыг хийж, мөн оны долдугаар сарын 11-нд Сүхбаатар Наушкийн хооронд шилэн кабелийн холболтыг дуусгаснаар УБТЗ холбоо мэдээл­­лийн технологиор дэлхий нийттэй айлсав

2003

  • 2003 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн төмөр замчид орон сууцаа хувьчилан авч өмчийн эзэн боллоо.

2004

  • 2003 оны долдугаар сарын 21-нд зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд нүхэн гарцын шав тавьж, 2004 оны зургадугаар сард ашиглалтанд хүлээж авав.
  • 2004 оны зургадугаар сарын 06-нд Хувь нийлүүлсэн нийгэм­лэгийн 55 жилийн ойг тэмдэг­лэн өнгөрүүлэв. Монголын төмөр замчдын сүлд дуу “Ган зам” дуу хөшөөнд мөнхрөв.

2005

 

  • 2005 оны тавдугаар сарын 08-нд Монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадварын үр дүн болсон 2Загал01, 02 илчит тэр­гүүд ачаа тээвэрт явж эхлэв.

 

2008

 

  • 2008 оны нэгдүгээр сарын 11-нд Замын-Үүд  өртөөний тээх нэвтрүүлэх    ачаа  боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорил­гоор   Замын-Үүд-2  өртөөг  барьж  ашиглалтанд  оруулав.
  • 2008 оны зургадугаар сарын 11-нд Замын-Үүдийн шил­жүү­лэн   ачих   ангийн  гуравдугаар талбай ашиглал­танд оров.
  • 2008 оны наймдугаар сарын 07-нд Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгж­сөний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
  •  
2015-01-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл