Зам, тээврийн сайдаар н.төмөрхүүг 98.2 хувийн саналаар дэмжиж томиллоо


ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДААР Н.ТӨМӨРХҮҮГ 98.2 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖИЖ ТОМИЛЛОО 
Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Намхайн Төмөрхүүг дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 98.2 хувийн саналаар дэмжиж томиллоо. Зам тээврийн сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа.
Түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар, гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, Д.Ганбат, Ж.Батзандан, Г.Баярсайханнар төмөр замын бодлого, транзит тээвэр, автозам болон агаарын тээврийн салбарт баримт бодлогын хэрэгжилтүүд, ИНЕГ-ын томилгоо зэрэг сэдвээр сонирхсон асуултдаа хариулт авав. Сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана гэлээ. Түүнийг УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүд дэмжиж буйгаа илэрхийлэн амжилт хүсч байв.

Мэдээ нийтлэгдсэн: 2014-12-10 16:46:18

2014-12-15
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл