Орост хоёр давхар галт тэрэг явж эхэлжээ
Зохиогч: Б.Түвшин
Зохиогч: www.medee.mn
Хэвлэсэн он: 2015-02-04

Оросын Москва-Санкт-Петербург хотуудын хооронд энэ сарын 1-нээс эхэлж хоёр давхар галт тэрэг үйлчилж эхэлжээ. Давхар галт тэрэг нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн байна. Вагон нь дотор талдаа автомат хаалга, соронзон карт бүхий тасалгаатай аж. Мөн уг галт тэрэг нь хоёр давхар ресторанаас эхлээд, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулан тоноглосон тусгай тасалгаатай юм байна.

Санкт-Петербург-Москва хооронд явж эхэлсэн энэхүү хоёр давхар галт тэргийн бас нэг давуу тал нь явах, ирэх цаг нь аж. Тухайлбал, Москвагаас 23.00 цагт хөдөлсөн галт тэрэг өглөө 6:50-д Санкт Петербург хотод очиж буй юм байна.

2015-02-04
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл