Монголын төмөр зам ТӨХК-нд Шинхуагийн ажилчид байрлажээ.
Зохиогч: Б.Ирээдүй
Зохиогч: www.gogo.mn
Хэвлэсэн он: 2015-01-30

Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн дагуу Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлын гүйцэтгэлийг  Хятадын “Шинхуа” групп хийж гүйцэтгэхээр болсон.

Тавантолгойн нүүрсний ордод стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж гэрээ хийх хэлэлцээрийг Монгол Улсын талаас ахлаж байгаа М.Энхсайханы хувьд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулж 30 жилийн дараа суурь бүтцийн 51  хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлага тавьсан ажээ.

Энэ дагуу “Шинхуа” группийн Хятад ажилчид “МТЗ” ТӨХК-ний байранд байрлаж холбогдох материалуудтай танилцаж судалгаа хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар Шинхуагийн зүгээс 267 км төмөр замын ажилд МТЗ ТӨХК-ний  удирдлагын  итгэмжлэлийг авах санал гаргасан гэдэг мэдээлэл байна.

“МТЗ” ТӨХК-ийн хувьд Тавантолгойд хөрөнгө оруулагч консерциумтай нууцлалын гэрээ хэлэлцээр байгуулна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гурван зүйл тусгасны нэг нь МТЗ ТӨХК эрх үүргээ шилжүүлэх тухай гэрээ багтаж байгаа нь гол асуудал болж байна.

“Шинхуа” группийн зүгээс Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн зам барих эрх мэдлийг  өөрсдөдөө авахаас гадна цаашид баригдах дотоодын сүлжээний 1800 км төмөр замын ажилд давуу эрх эдлэхээр санаархаж байгаа бололтой.

Зурагнууд

2015-01-30
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл