Төмөр зам төслийг бондын мөнгөөр санхүүжүүлнэ

Төмөр зам төслийг бондын мөнгөөр санхүүжүүлнэ

Өнөөдөр 16 цаг 13 минут

Засгийн газрын хуралдаан өчигдөр хуралдаж,  хаврын бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцаж, хэлэлцэн баталсан байна. Тухайлбал, Шинэ төмөр зам төслийн 2013 оны эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг “Чингис” бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны ТУЗ-ын даргад даалгасан байна. Мөн Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг энэ хөрөнгө оруулалтаар хийх юм байна.

 
Энэ жил нийслэлийн автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул болон Сэлбэ голын даланг дагуулан барих Хурдны замын санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг мөн “Чингис” бондоор санхүүжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн байна.  Харин “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцын энэ оны санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна.  

Ш.ЧИМЭГ

 

2015-01-30
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл