М.Энхсайхан “Монголын төмөр зам”-ыг удирдана

М.Энхсайхан “Монголын төмөр зам”-ыг удирдана

2012.10.19 news.mn

Хаана, ямар албанд томилогдох нь бүрхэг байсаар өдийг хүрсэн МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр орой шинэ албанд томилогджээ.

М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэт­гэх захирлаар томилогдсон байна. Төрийн өмчийн хороо хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өчигдөр орой “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ үргэлжлүүлэн хуралдаж гүйцэтгэх захирлаар М.Энхсайханыг, ТУЗ-ын даргаар Б.Батзаяаг тус тус томилжээ.

Ийнхүү Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн албанд “онилогдсон” ч сэнтийд нь сууж чадаагүй М.Энхсайхан төрийн өмчит “Монголын төмөр зам”-ыг толгойлохоор боллоо.

                            Д.ОЮУН

 

2012-10-19
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл