Aлс Дорнодын төмөр зам хамгийн шилдэг нь

Aлс Дорнодын төмөр зам хамгийн шилдэг нь

Хэвлэх Email

 

МОСКВА. /Voice Of Russia/. Оросын төмөр зам компаниас 2013 онд хийсэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлуудаас Алс Дорнодын төмөр замын системийг шинэчлэх ажил хамгийн амжилттай болсон гэж тус компанийн захирал Владимир Якунин мэдэгдлээ. 

Хамгийн шилдэгт тооцох болсон үндсэн шалгуур нь ачаа тээвэрлэлтийн хурд юм. Белогорск -Хабаровск -Угловаягийн төв замын тусламжтай Алс Дорнодын боомт хүртэл нэг удаад 7500 тонн ачаа тээвэрлэхээр тооцож, технологийн шинэчлэл хийсэн боловч анхны туршилтаар 8300 тонн ачаа амжилттай тээвэрлэсэн байна. 2013 онд мөн Түмэн голыг Ражин боомттой холбосон төмөр замыг сэргээн засварлах ажлыг амжилттай дуусгажээ. Түүнчлэн долоон тэрбум рублийн өртөг бүхий 100 цахилгаан болон дизель зүтгүүр шинээр авсан байна.

2014-02-07
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл