РЖД шинэчлэлд хоёр дахин илүүг зарцуулахаар “горилов”

РЖД шинэчлэлд хоёр дахин илүүг зарцуулахаар “горилов”

2014 оны 2 сарын 6

РЖД буюу “Оросын төмөр зам” нэгдэл 2020 он хүртэл Транссибирь болон Байгал-Амурын төмөр замын дэд бүтцийн шинэчлэлийн ажилд 567 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл тус компанийн судалгааны байгууллага болох “Эдийн засаг, тээвэрлэлтийн хөгжлийн хүрээлэн” энэхүү төлөвлөлтийг хоёр дахин нэмэгдүүлж 1.2 их наяд рубль буюу 34 тэрбум ам.долларт хүргэх саналыг саяхан боловсруулсан тайландаа дэвшүүлжээ. Энэ талаар “Ведомости” сонин өнгөрсөн баасан гаригт нийтэлжээ.

Оросын төмөр зам Баруун Сибирийн олборлолтын гол бүс нутаг Кузнецкийн нүүрсний сав газрын өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлтийг “гүйцэхгүй” байх вий хэмээн “эмээж” буй ажээ. Өмнөх санхүүжилтийн хэмжээг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Оросын Засгийн газар баталсан юм. Зардал ийнхүү нэмэгдэж буй шалтгааныг “Оросын төмөр зам” 2012 онд Кузнецкийн нүүрсний сав газраас жилд 32.5 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэж байсан бол 2020 он гэхэд энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэж 71.8 сая тонн  болохтой холбон тайлбарлажээ.

Харин “Оросын төмөр зам”-ын техник шинэчлэлийн стратегид Deloitte, PwC, EY-ийн хийсэн аудитын тайланд тус компанийг тээвэрлэлтийн хүчин чадлыг 25 сая тонноор хэтрүүлэн тооцсоны зэрэгцээ санхүүгийн төлөвлөгөөндөө ч хэдэн тэрбум долларын хэмнэлт хийх боломжтойг онцолжээ.
 


 

Б.Төгс


 


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn       

 

2014-02-06
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл