“Оросын төмөр замын нэгдэл”-ийн хөрөнгө оруулалт танагдлаа

“Оросын төмөр замын нэгдэл”-ийн хөрөнгө оруулалт танагдлаа

 

http://stat.gogo.mn/news/provider/mining_journal_logo.gif

2013 оны 7-р сарын 3

“Оросын төмөр замын нэгдэл” компанид тус улсын Засгийн газраас 2018 он хүртэл шат дараалалтай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн билээ. Хөрөнгө оруулалтын хэмжээг 5.7 триллион рубль болно гэж тооцож байсан ч энэ хэмжээг бууруулж 2.7 триллион рубль болгож байгаа талаар Оросын Зам тээврийн яамнаас мэдэгджээ.

Хөрөнгө оруулалтын гол төсөл нь Транссибирийн төмөр замыг БАМ-ын төмөр замтай нэгтгэж, Европоос Номхон далай руу гарах шинэ гарц нээхээр төлөвлөж байгаа. БАМ-ын төмөр зам нийт 3102 километр урт үргэлжилдэг бөгөөд 1991 онд албан ёсоор ашиглалтад оржээ.

Энэхүү хоёр коридорыг холбоход 2.7 триллион рублийн хөрөнгө оруулалт хүрэлцэнэ гэж Оросын Засгийн газар найдаж байгаа юм. Түүнчлэн Элгагийн нүүрсний ордыг Транссибирийн төмөр замтай холбож, шинээр төмөр зам тавих төсөлд 40 орчим тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм байна.

Э.Хулан   

 

2013-07-03
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл