Владимир Якунин “New York Times”-ийг шүүхэд өгчээ
Зохиогч: Баатарцогт Сувд-Эрдэнэ
Зохиогч: http://www.itoim.mn
Хэвлэсэн он: 2015-01-27

ОХУ-ын төмөр замын монополь Оросын төмөр замын дарга Владимир Якунин“New York Times” сониныг шүүхэд өгөхөөр өргөдөл гаргасан байна. Якунин өнөөдөр ОХУ-ын шүүхэд өөрийг нь гүтгэсэн хэргээр “Нью-Йорк Таймс” сонины эсрэг зарга мэдүүлсэн байна. АНУ-ын нэр хүндтэй энэхүү сонин хууль зөрчин Якуниныг буруутган худал мэдээлэл цацсан хэмээн үзэж байгаа аж. Украины хямралын улмаас ОХУ-д авсан барууны хориг арга хэмжээнд Якунин болон Оросын Төмөр замыг хамруулсан байгаа бөгөөд энэхүү шүүх хурал нь тус сонины газраас мөнгө авах гэсэн оролдлого биш гэдгийг түүнийг төлөөлж буй өмгөөлөгч мэдэгджээ. Харин тус сонины цацсан худал мэдээллийг АНУ, Герман, Австрийн агентлагууд иш татан мэдүүлсэнд тэрээр гомдолтой байгаа аж. Тиймээс сонины редакцийн зүгээс худал мэдээллээ залруулж, уучлал гуйхыг хүсч байгаа юм байна.

Тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нд “New York Times” сонины нийтэлсэн өгүүллийг зарагт мэдүүлжээ. “Путин Якунинд бэлэн мөнгөөр өгчээ” хэмээн гарчигласан энэхүү нийтлэлд Якуниныг Путинээс бэлэн мөнгө авч “амаа таглуулсан” мэтээр бичсэн байна. Хэдий сонины редакц энэхүү нийтлэлээ удалгүй устгасан ч хакерын бүлэглэл энэхүү мэдээллийг дахин цацаж олон нийтэд ил болгосон юм.

Шүүх ажиллагаа хоёрдугаар сарын 19-нд эхлэх юм байна.

2015-01-27
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл