Хятад, Монголын мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

Хятад, Монголын мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

2013 оны 1 сарын 8

Монгол болон БНХАУ-ын төлөөлөгчдийн оролцож буй “Өндөр үр ашигтай эко төмөр зам байгуулах нь” сэдэвт семинар “Рамада” зочид буудалд үргэлжилж байна. Уг зөвлөгөөнөөр байгальд ээлтэй төмөр замыг хэрхэн барих талаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны “Төмөр замын эрэл хайгуулын хүрээлэн” ХК-ны мэргэжилтнүүд Монголын талтай туршлага солилцож байгаа юм. Мөн ойрын хугацаанд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулан холбогдох яам тамгийн газруудад өгөх аж. “Бид одоогоор зөвхөн яриа хэлэлцээрийн шатанд л байна. Удахгүй бүх үндэслэлээ гарган Засгийн газарт хүргүүлэх болно. Байгальд ээлтэй төмөр зам барих нь дэлхийн бүх улс орны ерөнхий чиглэл болсон. Монгол Улс ч гэсэн дэлхийн жишгээс хоцорч болохгүй. Энэ удаагийн семинар ч үүнд чиглэгдэх болно” гэж “Первый Путь” ХХК-ны ерөнхий захирал н.Эрдэнэбаяр ярьсан юм. Дашрамд дурьдахад энэ удаагийн уулзалтад БНХАУ-ын талаас 10 гаруй мэргэжилтнүүд ирсэн бөгөөд төмөр зам барих технологи, инженерийн шийдэл зэргийг Монголын мэргэжилтнүүдэд сургах аж.

Б.СҮХ

 

2013-01-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл