Улаанбаатар төмөр замын хамт олон 21 сая тонн ачаа тээвэрлэж, дээд амжилт тогтоолоо

2014.01.02

Улаанбаатар төмөр замын хамт олон 21 сая тонн ачаа тээвэрлэж, дээд амжилт тогтоолоо


Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хөдөлмөрч хамт олон 2013 оныг  “Тээврийн чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх жил” болгон техник технологи, хөдөлгөөн зохион байгуулалтын дорвитой шинэчлэлт хийсэн билээ. Төмөр замчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд өнгөрсөн арванххоёрдугаар сарын 31-ний байдлаар 16.606.048 тонн ачаа ачиж, 21.002.000 тонн ачаа тээвэрлэн, жилийн төлөвлөгөөг 103.02-106.88 хувиар биелүүлжээ. Энэ нь үүсэн байгуулагдаад 65 дахь жилтэйгээ золгож буй тус хамт олны түүхэнд гарч байгаагүй дээд амжилт ажээ. Мөн тээврийн чанарын гол үзүүлэлт болох галт тэрэгний хэсгийн хурдыг 42.24 км/цаг,, техникийн хурдыг 49.99 км/цаг, галт  тэрэгний дундаж жинг 3222.84 тонн-д хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5-9 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж “Ган зам” сонин

 

2014-01-02
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл