Оросын Холбооны Улс болон Хятад Улс төмөр замын шуудангийн үйлчилгээг эхлүүллээ.
Зохиогч: themoscowtimes.com
Зохиогч: www.mtz.mn
Хэвлэсэн он: 2015-01-23

росын Холбооны Улс болон Хятад Улс төмөр замын шуудан хүргэлтийн үйлчилгээг эхлүүлснээр илгээмжийг Бээжингээс Москва хүртэл төмөр замаар тээвэрлэх болсныг Оросын төмөр замын логистикийн албанаас Даваа гарагт мэдэгдлээ. Өнөөдрийг хүртэл Оросын Холбооны Улс руу олон улсын захиа, шуудан зөвхөн агаарын болон авто замын тээвэрлэлтээр хүргэгдэж байсан юм.

Москва болон Бээжингийн эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах 2014.05.20-ны Оросын Холбооны Улс болон Хятад Улсын төмөр замын стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу энэхүү төмөр замын шуудангийн үйлчилгээг  “Russia Post” эрхлэн зохион байгуулж байна.

Москвагаас алс дорнод руу хүргэгдэх илгээмжүүд нь Хятад, Монгол, Хойд Солонгосыг холбосон дэлхийн хамгийн урт төмөр замын шугам болох Транс-Сибирийн төмөр замаар тээвэрлэгдэнэ. Хятад улсаас ачигдсан анхны илгээмж өнгөрсөн Пүрэв гарагт Москвад хүргэгдсэн байна. Тус төмөр замын шуудангийн үйлчилгээ жилд 50 000-аас илүү тонн илгээмж хүргэнэ гэж Оросын төмөр замын логистикийн албаны төлөөлөгч “ТASS”мэдээний агентлагт мэдээлжээ. Илгээмжүүд төмөр замаар тээвэрлэгдэх нь тээвэрлэлтийн зардал буурахаас гадна нэмэлт хэрэгцээгүй үйл ажиллагаануудыг багасгах юм. Энэхүү санамж бичгээр хоёр улсын төмөр замын сүлжээний тээвэрлэлт болон хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчилж, суурь бүтцийг сайжруулан хүргэлтийн хугацааг богиносгож, ачаа эргэлтээ нэмэгдүүлэнэ гэсэн үүрэг хүлээсэн байна. 

2015-01-23
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл