Хятад, Монгол, Орос, Германыг дайрсан экспресс галт тэрэг аялуулна.
Зохиогч: Б. Нар
Зохиогч: Үндэсний шуудан
Хэвлэсэн он: 2015-01-15

Өмнөд Солонгос улс энэ онд Хятад, Монгол, Орос, Германыг дайрсан тусгай экспресс галт тэрэг аялуулж эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэнийг “Korea Herald” уламжилжээ. Энэхүү төлөвлөгөө нь нэгдмэл Евразийн төлөөх төлөөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн 2013 онд гаргасан санаачлагыг ажил хэрэг болгох ажлын нэг хэсэг юм байна. Тус улсын гадаад харилцааны яамны мэдээлсэнээр, Засгийн газрын төлөөлөл болон “Korea Railroad Corp” төрийн өмчит төмөр замын компанийн удирдлагууд энэхүү төсөл дээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, энэ сардаа багтаан төслийг нарийвчлан боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ингэснээр төсөл хэрэгжиж эхлэх цаг хугацаа, чиглэл, оролцогч талууд тодорхой болох аж. Одоогийн төсөөллөөр Хятад, Монгол, Орос, Германы томоохон хотуудаар дайрах экспресс галт тэрэг “Trans-Siberia, Siberia-China” төмөр замаар ойролцоогоор 10 гаруй мянган километр аялах бөгөөд “Евразийг хөндлөн туулах 2-3 долоо хоногийн аяллыг энэ зунаас эхлүүлэхээр ажиллаж байгаа” гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж буй нь Солонгос улсын хувьд энэ жил Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөний 70 жилий ой, БНСУ Монгол болон Оросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тохиож байгаа аж.

2015-01-15
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл