Монголын тємєр замчид сэтгvvлчдэд хандлаа
Зохиогч: Улаанбаатар таймс
Хэвлэсэн он: 2009-12-08

Монголын тємєр зам єнєєдєр 16 мянган ажилчинтай. Тэдний ард багаар бодоход 90 гаруй мянган хvн бий. Монголын хамгийн том єрх айл болох "Улаанбаатар Тємєр зам" єнгєрсєн онд 300 ажилтнаа цомхотгосон. Гэвч энэ тоо ирэх жил улам бvр буурна гэсэн тооцоо бий. Тиймээс Монголын Тємєр замчид сэтгvvлчдэд хандлаа. Хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа, тандалт судалгааны тєв, Иргэдийн идэвхи санаачлагыг дэмжигч "Єєрсдийнхєє тєлєє єєрсдєє" тєрийн бус байгууллага, Монголын тємєр замын Vйлдвэрчний эвлэлvvдийн холбоотой хамтран нээлттэй хэлэлцvvлэг зохион байгуулсан юм. Нээлттэй хэлэлцvvлгийн vеэр Монголын тємєр замчид "Энержи рессурсс"- ийн Ухаа худагаас Тавантолгой руу татах 240 км нарийн тємєр замыг эсэргvvцэж байгаагаа илэрхийлж байлаа. Ухаа худаг руу татах энэ тємєр зам зєвхєн ганцхан чиглэлтэй. Хятадын нарийн тємєр зам тавигдсанаар хятад зvтгvvр, хятад вагон ашиглахаас єєр аргагvй. Тиймээс энэ салбарт дан ганц хятадууд л ажиллах боломжтой болж байгаа аж. Тємєр замчид Ухаа худагийн чиглэлд єнєєдєр ашиглаж байгаа стандарт зам тавьж, олон мянган тємєр замчдыг ажлын байраар хангахыг хvсэж байна. Тавантолгойгоос жилд 500 сая тонн нvvрс тээвэрлэнэ. 3000 вагон байнга ачаа зєєнє. 15-20 км тутамд єртєє байгуулах шаардлагатай. Энэ ажлын байран дээр нийтдээ 2500 орчим хvн ажиллах боломжтой. Энэ ажиллах хvчийг Монголоосоо авахыг тэд хvсэж байна. Vнэхээр ч ажлын байрны цомхотголд орж ажилгvй болох дээрээ тулаад байгаа тємєр замчдын асуудлыг Монголын тєр анхаарч vзэх ёстой гэдэг дээр сэтгvvлч нар ч нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.

Сэтгvvлчдийн нээлттэй хэлэлцvvлэгт оролцсон тємєр замчид нарийн царигийн тємєр зам тавихыг дэмжихгvй гэдгээ ч илэрхийлэв. Тємєр замын vйлдвэрчний эвлэлийн тэргvvн Л.Мєнхбаяр, УБТЗ-ын тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаа, техник, бодлого, зураг тєслийн тєсвийн дарга Ж.Эрдэнэбулган нар хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хэлэлцvvлэг єрнvvллээ.

Хэлэлцvvлгийн сэдэв "Тємєр замын хєгжил". Монголын тємєр замын салбар нэгэн жарныг туулаад байгаа энэ цаг vед тємєр за-мыг єргєтгєн шинэчлэхээр яригдаж эхэлсэн нь сайн хэрэг боловч нарийн царигийн тємєр зам тавих нь зєв шийдэл биш гэж хуралд оролцогсод мэдээлж байна.

УБТЗ-ын тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаа: Манай улсын хувьд анх тавигдсан єргєн царигийн тємєр замаа vргэлжпvvлэн тавих нь хамгийн оновчтой

-Нарийн царигийн тємєр зам тавих нь стандартын хувьд єргєн царигтайгаас эрс ялгаатай. Нэг улсын нутаг дэвсгэр дээр хоёр єєр стандарт vйлчлээд амжилтад хvрсэн тохиолдол ховор байдаг. 1956 онд манай тємєр зам ашиглалтад орж байх vед єргєн царигийн тємєр зам БНХАУ-ын Зининь хvртэл vргэлжилдэг байсан. Гэвч тэрхvv зам одоо нарийн царигт шилжээд байгаа. Казакстанд мєн нарийн царигийн тємєр зам тавих тєлєвлєгєє яригдаад хэрэгжиж амжилгvй зогссон байх жишээтэй. Одоогоор дэлхий нийтэд 1520 мм-ийн нарийн царигийн болон 1435 мм-ийн єргєн царигийн тємєр замын стандартыг голчлон мєрдєж байна. Испанийн болон Вьетнамын стандарт байдаг ч тєдийлєн мєрддєггvй. Тэгэхээр манай улсын хувьд анх тавигдсан єргєн царигийн тємєр замаа vргэлжлvvлэн тавих нь хамгийн оновчтой гэдгийг жирийн тємєр замчин хvний хувьд дуулгах гэсэн юм.

УБТЗ-ын техник, бодлого, зураг тєспийн тєсвийн дарга Ж.Эрдэнэбулган: Тємєр замынхаа сvлжээг єргєтгєхдєє тєв магистралтайгаа холбогдсон, ачаа эргэлт болоод хvн тээврийг дотооддоо чиглvvлсэн байхаар тєлєвлєх нь улс орны хувьд илvv vр дvнтэй
-Манай улсын тємєр замын нийт урт 1815 км байдгаас Алтанбулагаас Замын-Vvд хvртэлх замын урт 1110 км байдаг. Жилийн турш 22-23 сая тонн ачаа тээвэрлэх хvчин чадалтай ч єнгєрсєн жил ердєє 15 орчим сая тонн ачаа тээсэн. Энэ жил тємєр замын тvvхэнд анх удаа 108 км зам шинээр тавилаа. Тvvнчлэн уулзваргvй тємєр замын технологийг нэвтрvvлж, дэр модыг тємєр бетон дэрээр сольж эхэлсэн гэхчилэн технологийн хувьд шинэчлэлт хийж эхэлжээ. Хойшид тємєр замынхаа сvлжээг єргєтгєхдєє тєв магистралтайгаа холбогдсон, ачаа эргэлт болоод хvн тээврийг дотооддоо чиглvvлсэн байхаар тєлєвлєх нь улс орны хувьд илvv vр дvнтэй.

Тємєр замын vйлдвэрчний эвлэлийн тэргvvн Л.Мєнхбаяр: Нарийн царигийг сонгон тавих юм бол тэрхvv замд хятадууд голчлон ажиллах магадлалтай
-Ухаа худагийн орд газраас Гашуунсухайтын боомт хvртэл нарийн царигийн тємєр зам тавих нь мэргэжлийн байгууллагын ажилтан ажилчдын эрх ашгийг хєндсєн асуудал болж байгаа юм. Бидний тооцоолсноор 240 км тємєр замд ойролцоогоор 2-3 мянган хvн ажиллах боломжтой. Гэтэл нарийн царигийг сонгон тавих юм бол тэрхvv замд хятадууд голчлон ажиллах магадлалтай. Монголчууд ажиллалаа гэхэд хятад хэл мэддэг хvмvvс л ажиллах жишээтэй. Дараагийн бас нэгэн анхаарал татаж буй асуудал бол нарийн царигийн тємєр зам тавьснаар зєвхєн гадагш чиглэсэн ачаа тээвэр л эрхлэх нь. Хэрэв єргєн царигийн тємєр замтай болчихвол тєв магистралтайгаа холбон хvн тээврийг хєгжvvлэх боломжтой. Энэ бvхнийг харгалзан vзэж улс орны эдийн засаг болоод хvн арддаа тустай шийдвэрийг л гаргаасай гэж хvсэх байна гэлээ.

 

2009-12-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл