Доктор Д. ШҮРХҮҮ: ТӨМӨР ЗАМД ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Зохиогч: Д.Шүрхүү
Зохиогч: Нийслэл таймс
Хэвлэсэн он: 2015-01-20

Манай сонин хоймрын зочин буландаа Олон улс судлалын хүрээлэнгийн дэд захирал, доктор Д..Шүрхүүтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

 Сүүлийн үед   Тавантолгойгоос илүү төмөр замын асуудал олны анхаарал татах боллоо. Та хятад судлалаар мэргэшсэн тэр тусмаа Зүүн хойд азийг судалдаг хүний хувьд юу  хэлэхсэн бол.

      Монгол улс  эрдэс баялгаа ашиглаад дэлхийн  тавцанд гарах  зурхай дээр ирээд байна. Үүний  эхлэл  нь  Оюутолгой, мөн Тавантолгойн  нүүрсийг ашиглах явдал юм.  Манай  улс  эх газрын  гүнд хоёр их гүрний  дунд түгжигдмэл оршдог  учраас  төмөр зам  геополитикийн  чухал асуудал.  Хэн монголын  төмөр  замд  хяналтаа  тогтооно,  тэр  монголын  уул уурхай, бусад баялагт  хяналтаа  тогтооно гэсэн  бичигдээгүй  хууль үйлчилж эхлэх гэж  байна.  Энэ нь Тавантолгойг ашиглах болоход тодорхой  харагдаж  байна. Оюутолгой  дээр яагаад ийм  байдал үүссэнгүй вэ  гэвэл анхнаасаа гадаадын компаниуд өөрсдөө  илрүүлээд,  өөрсдөө  ашиглах, дээр нь төмөр замын тээвэр  эн тэргүүний асуудал биш байлаа. Тавантолгойг ашиглахад  төмөр замгүйгээр төсөөлөхөд бэрх гэдэг  нь шууд мэдрэгдээд эхэлсэн. Оюутолгойгоос жилд 400 мянган тонн  зэс  агуулсан   ердөө 1 сая гаруй  тонн  зэсийн  баяжмал зөөх юм. лт. Өнөөдөр бидэнд хөрөнгө оруулалтаасаа  илүү  төмөр зам нь чухал  болж ирж байна. Зөвхөн  Ухаа худгийн  жижигхэн уурхайг  эхлүүлэх  гэхэд  л харагдаж байна. Асуудал  юундаа байна вэ  гэвэл энэ  төмөр замыг хэн тавих вэ?  ямар замаар зөөх вэ? гэдэг дээр Таван  толгойг ашиглахаасаа  илүү  амин  чухал асуудал үүслээ..  Үүнд  хоёр чухал зүйл байгаа.  Нэгдүгээрт маршрут  буюу  чиглэл, нөгөөдөх нь  ямар зам тавих  вэ?  гэдэг  дээр. Миний ойлгож байгаагаар  бол нарийн  төмөр зам нь  тохиромж муутай. Яагаад гэхээр манай улс 1815 км төмөр  замтай. Энэ  нь  өргөн  буюу  1520 мм өргөнтэй  зам  юм. Бид энэ  замаараа нэгдсэн  сүлжээгээ  өргөсгөж  ирээдүйнхээ  гарцыг нээх  хэрэгтэй.  Гэтэл Ухаа  худгаар  тавигдах  245 км  замыг  нарийнаар тавина  гэвэл одоо  байгаа  замтайгаа  яаж холбогдох  вэ  гэдэг  асуудал гарч  ирж  байна. Нөгөө нь энэ төмөр зам хэний  мэдэлд байх вэ? хэнд үйлчлэх  вэ  гэсэн  яриа  гарна. Зарим  мэргэжилтнүүдийн  үзэж байгаагаар  нарийн  төмөр зам тавигдах  юм  бол Хятадаас  удирдана. Вагон, зүтгүүр, инженерүүдийг  нь  түрээсээр  авч  ажиллуулна гэсэн үг.  Энержи Ресурс  бол хамгийн бага  зардлаар  богино  хугацаанд их  хэмжээний  нүүрс экспортлох  зорилготой  байгаа  юм.

-           Таван толгой, Оюу толгойг ашиглаж  эхэлснээр  монголын  төмөр замын  хөгжилд ихээхэн  боломж  бүрдэнэ гэж  яригдах боллоо.  Та  үүнд ямар  дүгнэлт  өгөх  вэ?

       Миний  бодлоор  монгол  улсад гурван  гол төмөр замын  шугам байвал  зохино гэж  үздэг. ЗБХБЯ-ны  үзэж  байгаагаар  Таван толгойгоос  Зүүн баян, Сайншандаад шугам  татаад  нэг  гарцаар  урагшаа  гарах тухай  яригдаж байна. Энэ нь  хоёр гарцаар  нүүрсээ  гэргэх гэж байгаа  хэрэг. Үүнд  цаг хугацаа,  хөрөнгө  нэлээд шаардагдахаар эргэлзээ  төрүүлж  байгаа  юм. Манай  улсын  ойрын 10- 15 жилийн  байдлыг хархад  монголын  нутгаар дайран  өнгөрөх  ачаа  тээврийн хэмжээ  ихээхэн өсөхөөр байна.  Дэлхийн банкны  судалгаагаар 2015 он  гэхэд зөвхөн  монгол  улсаас экспортод гарах нүүрс  гэхэд 45 сая  тонн, Үүн  дээр   Оюу толгойн  зэсийн баяжмал,  газрын  тос  гээд  10 – 20 жилийн  дараа манай нутгаар  100  сая түнн  ачаа  бараа,  бүтээгдэхүүн  гарах  боломж  байна .Гэтэл  үүнийг  энэ  хоёр шугам   дийлэхгүй.  20-25 саяийг л  өнгөрүүлэх  чадалтай. Нөгөө  нэг асуудал нь  аюулгүй байдал.  Одоо монголын  хөгжилд нөлөөлөлх  хүчин  зүйл  нь төмөр  зам гэж дээр хэлсэн.. Энэ  зууны  том  том  хөрөнгө  оруулалт эхлэхээр  төмөр замын хэрэгцээ  ихсэх болно.Хятадууд Далай ламыг монголд ирсэнд дургүйгээ илэрхийлж урд хил дээр төмөр  замыг хэдхэн  цагаар  л зогсооход яаж  байлаа  бид мэдэж байгаа  шүү дээ.. 40 мянган айлийн  орон сууц  гэхэд  л  сандарч байгаа  юм  чинь ирж  байгаа цагийн энэ  их  бүтээн байгуулалтад төмөр замын хэрэгцээ бүх  зүйлийг  шийдэх  болж байна .  Өнөөдөр  бид ямар зам   тавихаа  шийдэж ядаж. Сухай  худгаар гаргана, Замын үүдээр гаргана  гэж  маргах  нь  дэндүү  жижиг асуудал. Ингэхийнхээ  оронд мастер  төлөвлөгөө,  стратегийг яаралтай  шийдвэрлээд үүнийхээ  үндсэн  дээр   нөгөө  15  орд бусад хөрөнгө  оруулалттайгаа  уялдуулаад  явуулах төрийн нэгдсэн  зохицуулалт  шаардагдаж байна.

-           Нарийн  төмөр  зам тавихыг хятадууд  сонирхож байж таараа. Энэ  нь хөрөнгө  оруулагч  талуудад  хамааралтай  юу?

 Төмөр зам тавихыг хэн   сонирхож  байна  вэ  гэдэг  ихээхэн  учир  холбогдолтой. Хятадууд их  ач холбогдол өгч  олон  талаар  сонирхож байгаа. Тэд   монголын нутгаас нарийн  төмөр замаар  байгалийн  баялгийг  саадгүй  түргэн хугацаанд  зөөвөрлөх, нарийн төмөр замыг дагаад төмөр замд геополитикоор  нөлөөлөх сонирхол их байгаа  юм.

      Хоёрдугаарт  хэн   сонирхож байна вэ  гэвэл монголын  бизнесменүүд  бага зардлаар  ашиг  олох, дараа нь  өрнөдийн   орнууд  сонирхож байна.  Тэд  яагаад  сонирхох  болов  гэвэл ашиг  олох  ганц гарц  нь Хятад байна шүү дээ. Хятадаад манай бараа түүхий  эдийг   зарж  Монголд хөрөнгө оруулахад аль аль  талын ашиг  сонирхол нийцэж  байна. Бас болоогүй Орос  гэж асар  том  гүрэн  эрт дээр үеээс тогтоосон  нөлөөгөө  орхичихож  чадахгуй  төмөр замд геополитикоо хадгалах  сонирхол  байсаар байна. Орос улс манайд  хэд хэдэн  зүйлээр хяналтаа  тогтоосоор  ирсэн. үүнийгээ улам бэхжүүлэх  сонирхол нь идэвхижиж байна .  Өөрөөр хэлбэл царгийн  геополитик явуулж байна.  Үүний  эсрэг  орсын хяналтаас гаргах нэг арга  зам бол энэ төмөр зам  болж байна. Оросууд  Украйна зэрэг  европын  орнуудын дэд  бүтцэд нь  тавьдаг хяналтаараа  дамжуулж  нөлөөгөө  тогтоосон  уламжлал  бий.. Ийм байдалд  оруулчихгуй байхыг хичээж  байна. Өөрөөр хэлбэл төмөр замд ихээхэн  хөрөнгө оруулчихвал нөгөө  төмөр  зам нь  оросын хяналтад  байдаг. ядаж  хоёр  өөр замаар хэд хэдэн  чиглэлээр  гаргах сонирхол байна. Ашигт малтмалын тухай хууль батлах гэж цаг зарсан. Дараа нь гэрээ гэж юу боллоо. Одоо болохоор тээвэрлэх өргөн нарийн төмөр зам гэж цаг хугацаа алдмааргүй байна. Энэ төмөр зам гацаа биш монголын ирээдүйн хөгжлийн гарц байх ёстой. 

-           Энэ  нарийн  төмөр зам нь дэлхийн стандартад нийцдэг  юм уу  ? Өнөөдөр хэр  олон  оронд хэрэглэгддэг  юм  бэ?

     Манайхан  болхоор  Ухаа  худгийг нарийн төмөр замаар холбочихвол яасан  юм  бэ?  гээд яриад  байгаа.  Одоогоор дэлхийн   стандартаар 70  орчим  хувь нь нарийн   төмөр замыг ашиглаж байгаа.  20 орчим  хувь манайхны  хэрэглэж байгаа өргөн  замтай  байгаа.  Бусдыг нь  царигийн  төмөр замаар тээвэрлэж байгаа. Энэ нарийн гээд   байгаа  замыг Америк, Европ  гээд дэлхий  дахинд  ашиглаж байна.  Манайхан  болохооор  дэлхийн стандарт  юм  бол  зөвшөөрье  гээд  байгаа  юм. Миний  хувьд эсрэг  саналтай  байгаа. Хэрэв манайх дэлхийн 70  хувийг эзэмшдэг  Нарийн төмөр замыг  тавих гээд   байгаа  шалтгаан нь хил дээр  царигийн зөрүүг  гаргах гээд  байгаа  хэрэг. Яагаад өргөн замтай монголд нарийн  зам  тавих гээд байгаа нь ихээхэн  учиртай. Манай  дотоодын  үндэсний  компаниуд,  хятадууд шахаад байгааг  гайхаад байгаа  юм.  Бид  төмөр  замынхаа  хөгжилд анхаарч ярих  цаг  болсон байна. Миний  хувьд нэг  бодол байгаа  юм.  Энэ  нь  гурван маршрут байх хэрэгтэй. Нэг  нь  Алтан булгаас Замын -үүд хүртэл. Хоёр дахь нь ЗТБХБЯ- с дэвшүүлж байгаа Таван толгойгоос Зүүн  баян,  Зүүн баянгаас Баян түмэн хүрэх 1000  км зам  юм. Энэ  зам ихээхэн ач  холбогдолтой цаашаагаа Эрээнцав хүрэх  юм.  Мөн Баянтүмэнгээс урагшаа гарах гарц бий. Энэ  бол гол үндсэн шугам гэж  хэлж болно.  Хэвлэлээр бичигдэж байгаа шиг найман газраар Хятадын нарийн замыг оруулаад ирвэл монголын  баялагийг Хятдууд ёстой л нэг  угжих  шиг  болно биздээ.  Энэ  нь маш  их  хор уршигтай. Ихээхэн харилцаа үүснэ. Энэ нь олон мянган хятад наймаачид орж гарна гэсэн үг. Монголын байгальд маш их хохирол учируулна. Өнөөдөр бид зөвхөн Замын -үүдээ хянаж чадахгүй шахам байгаа юм чинь найман шинэ урсгал гараад ирвэл бидний үнэтэй бүхэн ил далд гадагш гараад дуусна биз дээ. Бидний хяналтаас гарах болно .Энэ нь зүгээр сууж  байгаад  биднийг өөрсдөөр нь өөрсдийг нь сүйтгүүлэх гэсэн бодлого. Одоо энэ Ухаа худгийг яагаад эхлүүлэхгүй хориглох гээд байна вэ гэхээр нэгдсэн бодлого мастер төлөвлөгөө гартал зогсоох нь зөв. Гадаад дотоодын олон компаниуд тэр нарийн замыг нь хурдан тавиулж ашиг олох гэж яарч байна. Эхлээд Ухаа худагт нь дараа нь Нарийн сухайт, Хөшөөт, Тамсагт зам тавьчих юм бол бидэнд ихээхэн үр дүн өгнө.

-Манайх Хятадтай хичнээн боомтоор нивтрэлцэж байна вэ? Хоёр хөрш нэмэгдүүлэх сонирхол байдаг уу?

     Одоогоор урд хил дээр найман боомт бий. Оросын 14 боомт байгаа.  Саяхан хил хоорондын комиссын хурал болсон. Хурал дээр Оросууд хилийн боомтоо багасгъя гэж байхад  Хятадууд болохоор нэмье гэж байсан. Хоёр талд нарийн бодлого байгаа биз. Нарийн төмөр замыг яагаад оруулж ирэхгүй байна вэ гэдэгт хамаг учир байгаа юм. Манайд  гурав дахь чиглэлийн зам нь маш их ирээдүйтэй.Одоо Оросын холбооны улсын Тувагаад зам тавих асуудал яригдаж байна. Ирэх оноос цаанаас нь  Кызыл хүртэл тавихаар бэлтгэгдэж байна. Тува их баялагтай орон. 60 хувь нь ой модтой. Мөн асар их нөөцтөй нүүрсний уурхайн сав газар  байна. Тэр нь 13-14 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс Илгэмтийн коксжих орд нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй түүнийг ашиглаад эхэлчихсэн Ойрын жилд 12-13 тонн коксжисон нүүрс олборлох гэж байна. Энэ нь дэлхийд гуравт Оросдоо нэгд орох том уурхай юм. Кызылээс нааш нь  манай хил рүү зам тавихад ердөө 255 км байгаа. Тэгээд нааш нь Дарханаар дамжуулаад Алтайгаа өвөрлөөд Таван толгойгоод оруулаад ирэхэд Монголд нэгэн коридор үүсч байгаа юм. Үүнийгээ гашуун Сухайттай холбочих юм бол Монголд гурван том коридор бий болно Өнөөдөр манай улс ганцхан шугамтай. Бид энэ гурван шугамыг эрэмбээр нь байгуулах хэрэгтэй. Эхлээд алийг нь эхлэх нь чухал байна. Гуравдугаар шугам нь алс хэтийн ирээдүйтэй. Харин нэгдүгээр шугамаа шинэчилэх шаардлагатай:   Хоёрдугаар шугам Таван толгойгоос Баянтүмэн хүртлэх замыг бодож үзмээр. Ингээд урагшаа гурав хойшоо гурван гарцтай болно. Тэр гуравдугаар гарц хэтдээ холбогдчих юм бол Транзитын гол шугам болно. Европ болон Уралын аж үйлдвэрийн том бүс нутгийг Хятадын баруун бүстэй холбож өгөх юм. Энэ төмөр зам нь цаашаа явбал зүүн өмнөд ази өөрөөр хэлбэл Хятадын ачаалал ихтэй зүүн бүсээс зайдуу байруун бүсээр нь гарах боломж бүрдэнэ. Манайх Тайланд, Вьетнамд хүрнэ гэсэн үг. 

-Яагаад эхлээд Нарийн төмөр замыг Сухай хутгийн орчимд тавьж болохгүй гэж үзээд байна вэ?

-Энэ нь олон талын шалтгаантай. Нэгдүгээрт  зөвшөөрөл өгчих юм бол ар араасаа олон нарийн зам Монголоод маш богино хугацаанд ороод ирнэ. Үүнийг стратеги төлөвлөгөөтэйгөө уялдуулах хэрэгтэй. Одоо Монголын төмөр замыг  Оросууд хянаж байна. Иймд манай улс төмөр замаа олон чиглэлээр хөгжүүлэхээс арга байхгүй. Хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Энэ замыг өөрсдийн сонирхолоор дураарай тавьж болохгүй.. Бид баялгаа түшиглээд энэ замаа тавих нь чухал. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй.. Ингэж байж Монголын төмөр замд өрсөлдөөн үүсгэж бид ирээдүйгээ түргэсгэмээр байна. Манай улс хоёр хөрштөйгөө харилцахаас аргагүй. Ялангуяа Хятадтай урт хугацаанд төмөр зам болон уул уурхайн салбарт томоохон урт хугацааны  гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй .Энэ нь ямар учиртай юм бэ? саяхан орос хятадын удирдлагууд уулзалдаад  олон зүйл дээр тохирлоо шүү дээ. Бид ямар уурхайгаа, ямар нүүрсээ хамтран ашиглах вэ? гэдэгээ тохирох хэрэгтэй байна.

       Та Хятад судлалаар бүтээл тууривсан эрдэмтний нэг.Энэ талаар сүүийн үед юу хийж бүтээв энэ талаараа танилцуулахгүй юу?

Энэ онд Монгол Хятадын харилцаанд тэмдэглэлт үйл явдал боллоо. Хоёр орны хооронд депломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж өнгөрлөө. Энэ ойд зориулж БНХАУ-д суугаа монголын элчин сайдын яамны эрхлэн гаргасан “ Найрамдал хамтын ажиллагааны нэгэн жаран “ гэсэн томоохон хэмжээний бүтээлд оролцлоо. Энэ  бүтээлд хоёр орны харилцааны 60 жилийн түүхийг тусгасан гэж хэлж болно. Үндсэндээ лавлах гэсэн үг. Үүндээ  архивийн материал, гол үйл явдлын жагсаалт. Хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулсан  улс төрчид, ахмад депломатч нарын дурсамж зэргийг оруулсан урд өмнө гараагүй том бүтээл гэж хэлж болно. Мөн түүхийн ховор зураг, материалууд орсон. Бас онцлог нь  монгол, хятад хэл дээр юм. Дараагийн нэг ажил нь  хоёр орны уул уурхайн салбарт хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байна. Ирээдүйн дүр төрх нь энэ уул уурхайн салбарт хэрхэн хамтран ажиллахаас хамааралтай.       

2015-01-20
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл