В.И.Якунин: Ашигт малтмалын ордоо ашиглах шийдвэрээ гаргавал бид шинэ барилгын ажилдаа орно
Зохиогч: Б.Ганаа
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009.08.26

Оросын төмөр замын нийгэмлэгийн дарга В.И.Якунин өчигдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзлаа. Тус уулзалтад Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ,  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга В.Отгондэмбэрэл болон бусад удирдах ажилтнууд оролцлоо. Уулзалт Улаанбаатар төмөр замын удирдах газар болсон юм. Тэрбээр “Монгол Улсын төмөр замын хэрэгцээнд зориулж техник, зүтгүүр нийлүүлэх гэрээ байгуулж 1000 тонн ачааны вагон, нэг зүтгүүр шилжүүлээд байгаа. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам”-ын 60 жилийн ойн үеэр манай талаас 10 зүтгүүр нэмж түрээслүүлэх тухай яригдсан. Үүнийг удахгүй өгөх болно. Бидний хооронд хэлэлцсэн нэгэн томоохон ажил бол “Дэд бүтцийн хөгжил” компанийг Монгол Улсын нутагт байгуулах асуудал. Тус компанийг мөн хоёр тал 50,50 хувийн оролцоотой байгуулж буй.  Эхний ээлжинд хоёр тэрбум 526 сая төгрөгийн дүрмийн сантай байх юм. Хамтарсан компани байгуулснаар “Улаанбаатар” төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хөгжүүлэх эхний шат  болно. Компани байгуулах шийдвэр гарсан ч хөрөнгө мөнгө хийгээд барилгын асуудлыг хараахан шийдээгүй байна.  Энэ төслийн хүрээнд одоогийн төмөр замын шугамын шинэчлэл, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн паркийн шинэчлэл, ирээдүйтэй ашигт малтмалын ордуудыг холбох төмөр замын шинэ шугамуудыг байгуулах ажлыг төлөвлөөд байна. Нэмэлт ачаа тээвэрлэлтийн орлого, шинээр байгуулж буй хамтарсан компанийн ирээдүйтэй орд газруудыг ашиглах төслүүдэд оролцох зэргээр төмөр замын дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх юм. Шинээр байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компанийн шаардлагатай хөрөнгө оруулалт болон эргэн төлөгдөх механизмыг тусгасан байгаа. Улаанбаатар төмөр замыг 2025 хүртэл хөгжүүлэхэд 90  тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэлээ.  Тус уулзалтын үеэр дараах асуултад хариулт авсан юм.

-“Дэд бүтцийн хөгжил” компани Монголын талд ямар ашигтай вэ?

-ОХУ Монгол Улсын төмөр замд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Үүний нэг илрэл нь В.В.Путины айлчлал болон Тээврийн сайд В.И.Левитиний айлчлалын үеэр яригдсан зүйлүүдэд ч төмөр замын асуудал тусгагдаж байсан.  Хэдийгээр одоо зөвхөн 108 километр зам засч буй ч цаашид танай улсын бүх замыг шинэчилнэ гэж бид хоорондоо тохиролцсон. Монгол Улсын төмөр замыг хөгжүүлнэ гэдэг маань тодорхой хувийг ашгийг өгнө гэсэн үг. Монгол УИХ ашигт малтмалын ордоо ашиглах шийдвэрийг хүчин төгөлдөр болгосны дараа барилгын ажлаа эхэлнэ гэж бодож байгаа. Хэлэлцээр хийж байх явцад надад өгсөн үүрэг даалгавар бий. Энэ даалгавар бол хамгийн зөв хөгжүүлэх үзэл баримтлал юм. Ашигт малтмалын ордуудыг ашиглах тендерт оролцож ялсан байгууллага бол төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой юм.

-Хоёр талаас дүрмийн санг өсгөх талаар ярьсан.  Энэ асуудал ямар шатандаа явж байгаа  вэ?

-Дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ярьсан. Нийт 250 сая ам доллараар өсгөнө. Монголын талаас оруулах 50 хувь хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр төлөгдөх юм. Монгол Оросын Засгийн газар хоорондын өр авлага санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд дээрх зээлийн асуудал шийдэгдэх болно. Бидний урьдын тохирсон байр суурь өөрчлөгдөөгүй.

Зурагнууд

2009-08-26
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл