Шинэ жарны бvтээн байгуулалт эхэллээ
Зохиогч: Ж.Тvвшин
Зохиогч: Ардчилал сонин
Хэвлэсэн он: 2009-06-08

Монгол-Оросын хувь нийлvvлсэн Улаанбаатар тємєр зам нийгэмлэг vvсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр єнгєрсєн амралтын єдрvvдэд боллоо. Гэхдээ энэ ой баяр цэнгэл гэхээсээ илvvтэй хийж бvтээх, цаашид хэрхэн хєгжих арга замаа тодорхойлсон онцлог арга хэмжээ байсан юм. 1949 онд хоёр улсын хэлэлцээр, хамтын хєрєнгє оруулалтаар байгуулагдсан УБТЗ нийгэмлэгт эдvгээ 16 мянга гаруй хvн ажиллаж, Монгол Улсын дотоодын тээврийн 80 гаруй хувийг, экспорт, импортын тээврийн дийлэнх хэсгийг дангаараа гvйцэтгэж байна.

Энэ их айлын 60 насны ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр, Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ОХУ-ын тээврийн сайд И.Е.Левитин, Оросын тємєр замууд НХН-ийн ерєнхийлєгч В.И.Якунин нарын хvндтэй зочид оролцлоо. Мєн баярын арга хэмжээнд оролцохоор Эрхvvгийн ахмад тємєр замчид хvрэлцэн ирэв. Тэд Монгол Оросын хамтарсан нийгэмлэгийн тулгын чулууг тавилцаж байсан гавьяатай хvмvvс юм.

60 жилийн нєр их хєдєлмєр бvтээлээ дvгнэж, ирэх жарны их бvтээн байгуулалтаа эхэлж буй тvvхт энэ єдрєєр Улаанбаатар єртєє буюу нийслэлийн галт тэрэгний буудалд дурсгалын самбар байрлууллаа. Самбар байрлуулах арга хэмжээ бямба гаригийн єглєєний 08:00 цагт ёслол тєгєлдєр болж, vе vеийн тємєр замчид оролцлоо.

108 км замыг шинэчлэхээр ажилдаа оров
Тємєр замчид єдєр шєнийг vл ажран галт тэрэгний буухиаг ган замаар тасралтгvй хєврvvлэх их ажилдаа шамдаж байдаг хvмvvс. Тэр л ажилсаг, хєдєлмєрч зангаараа баярын єдрєє нэгэн их ажлын эхлэлийг тавьсан юм. Энэ нь Мандал-Давааны єртєєний 108 км замыг сэргээн засах их ажил. Энэ ажлыг ОХУ, Монголын тємєр замчид хамтран гvйцэтгэхээр ажилдаа гарч, Монгол-Оросын хувь нийлvvлсэн Улаанбаатар тємєр зам нийгэмлэгийн дарга В.Отгондэмбэрэл, Оросын тємєр замууд НХН-ийн ерєнхийлєгч В.И.Якунин нар гэрээнд гарын vсэг зурав. Улаанбаатараас 30-аад км-т орших Давааны зєрлєг дээр болсон ёслолын арга хэмжээнд оролцох хvндэт зочид ган замаар, галт тэрэг хєлєглєн хvрэлцэн очсон нь ойг сурвалжлахаар ирсэн гадаад, дотоодын сэтгvvлчдийн анхаарлыг татав. Монгол Улсын тємєр замын нийт урт 1800 гаруй км, vvний 60-аад хувийг нь шинэчилж засч сайжруулах шаардлагатай байгааг тємєр замчид ярьж байсан юм. Энэ их ажлын эхлэл болгож 108 км замыг ийнхvv сэргээн засч байгаа нь Монголын тємєр замчид, монголчууд бидэнд vр єгєєжтэй ажил болж байна.

Эрхvvгийн тємєр замын их сургуулийн салбар Монголд
Манай тємєр замын мэргэжилтнvvдийн олонхи нь ОХУ-д сурч тєгссєн инженер техникийн ажилтнууд байдаг. Харин одоо тэр боловсролыг эзэмшихийн тулд Монголдоо сурах боломжтой боллоо. Тємєр замын дээд сургууль дээр Эрхvvгийн тємєр замын Улсын их сургуулийн салбарын нээлт болж, тєр засгийн удирдлагууд, Эрхvvгийн тєлєєлєгчид, тус сургуулийн оюутнууд оролцов.
Шинээр нээгдэж байгаа энэ сургуульд тємєр замын техник, vйл ажиллагаа, удирдлага, тємєр замын засвар vйлчилгээ зэрэгт сургахаар Эрхvvгийн тємєр замын Улсын их сургуулийн багш, эрдэмтэд ирж хичээл заах юм байна.

Хамтарсан компанийн гvйцэтгэх захирал нь В.Морозов
Монголын тємєр замыг хєгжvvлэх хамтарсан аж ахуйн нэгж байгуулагдсан юм.”Дэд бvтцийн хєгжил” ХХК-ийн дvрмийн сан нь 2,526 тэрбум тєгрєг буюу ойролцоогоор 1,8 сая ам.доллар байх юм. Тус компанийн хувьцааны 50 хувийг Оросын тємєр замууд, 25 хувийг “Эрдэнэс МГЛ” ХХК, 25 хувийг “Монголын тємєр зам” ХК нийлvvлж байгаа ажээ. Оросын тємєр зам єєрийн гаргах 50 хувиа бэлэн мєнгєєр, Монголын хоёр компани vvнтэй тэнцэх эд хєрєнгє гаргах юм. Эд хєрєнгийн vнэлгээг ОХУ-ын тал биш хєндлєнгийн, олон улсын vнэлгээчид хийх ажээ. Тус компани Монгол Улсын нутгаар явж байгаа одоогийн тємєр замыг сэргээн засч, сайжруулах, салаа тємєр зам, хос тємєр зам барих, галт тэрэгний дугйг шинэчлэх, орчин vеийн дэвшилтэт технологи нэвтрvvлэх зэрэг ажлыг хийхээр тєлєвлєжээ.

Мєн манай улсын нутаг дахь эрдэс баялгийн нєєцийг эргэлтэд оруулахын тулд орд газруудыг тємєр замаар холбох юм. Тухайлбал, Тавантолгойн орд газраас БНХАУ, ОХУ-ын хил залгаа орших номхон далайн боомт руу нvvрс экспортлохын тулд Зvvнбаянгаас Тавантолгой хvртэл тємєр замын шугам барина. Мєн Баянтvмэнгээс Бор-Єндєр хvртэл тємєр замын шинэ шугам барих юм. Ингэснээр манай улсын зvvн бvс нутагт байгаа эрдэс баялгийн нєєцийг олон улсын зах зээлд борлуулахад илvv боломжтой болох юм.

Хоёр улсын хамтарсан “Дэд бvтцийн хєгжил” ХХК-ийн гvйцэтгэх захирлаар Оросын тємєр замууд НХН-ийн ерєнхийлєгч В.И.Якунины зєвлєх В.Морозов томилогджээ. Тэрээр БНБУ-ын Ардын хурлын гишvvн, тус улсын Засгийн газрын гадаад эдийн засгийн бодлогыг хариуцан ажиллаж байжээ.

 

2009-06-08
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл