В.И.Якунин: Надад уул уурхайн сонирхол байхгүй
Зохиогч: Б.Гандолгор
Зохиогч: www.news.mn
Хэвлэсэн он: 2009-06-07

Баярын хурал завсарлах  агшинд Оросын төмөр замын дарга В.И.Якунин Монголын сэтгүүлчидтэй уулзсан юм.

-Та мянганы сорилын сангаас төмөр замд орох мөнгийг буцааж өөрөө оруулах хөрөнгөө  нэмэгдүүлэхээр болсон. Үүнийг чинь таны уул уурхайн сонирхол гэж ойлгож болох уу?

-Монголын үндэсний аюулгүйн зөвлөл Улаанбаатар төмөр замын шинэчлэл хийх асуудлыг бидэнд тавьсан. Тэр үеэс би санхүүгийн талаар бодож үзсэн. Таван тэрбум орчим ам, долларын хөрөнгө шаардагдаж байгаа. Төлөвлөснөөр бол. Үүнээс үүдээд  хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэсэн.Энэ компанийг өнөөдөр байгууллаа. Хоёр талаас ижил хэмжээний хөрөнгө гаргах юм. Нийт 1,8 сая ам,долларын сантай байна гэж. Хамтарсан компанийн хөрөнгө оруулалтад лиценз оруулах талаар ярилцсан. Заасан хэмжээтэй тэнцэх мөнгөтэй дүйцэх лиценз. Гэхдээ энэ лицензийг үнийн хөндлөнгийн үнэлэгчээр үнэлүүлсэн байх ёстой. Одоо энэ ордуудтай холбоотой асуудлаар ярихад эрт байна. Шууд хэлэхэд надад уул уурхайн сонирхол байхгүй ээ.

-Тэгвэл таны сонирхол юу вэ?

Бидний гол сонирхол төсөл хэрэгжсэний үндсэн дээр Оросын ачаа барааг танай нутгаар хямд өртгөөр тээвэрлэх. Аль, аль тал нь өөрийнхөө хөрөнгийг олж авах  зорилготой. Гэхдээ тэр нь ил тод бөгөөд хууль ёсны байх учиртай.

-Төмөр замд оруулсан аудитын шалгалтыг Оросын тал зогсоосон гэж сонссон. Ямар үндэслэлээр зогсоосон юм бэ?

-Энэ бол зөв зүйл байсан. Эдийн засгийн нөхцлөө тодорхойлоход аудитын  шалгалт чухал. Хувьцаа эзэмшигчийг солих асуудал гарсан учраас түр хугацаагаар зогсоосон. Тодорхой хугацааны дараа дахин үргэлжлүүлнэ.

2009-06-07
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл