Монголын хамгийн ахмад настай төмөр замд тооцогддог 108 км замыг засварлах тухай гэрээнд гарын vсэг
Зохиогч: www.olloo.mn
Хэвлэсэн он: 2009-06-09

Одоогоос жаран жилийн тэртээ хоёр орны төмөр замын салбар дахь түүхэн хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, ирээдүйн үр өгөөжтэй хамтын ажиллагааны зам амжилттай тавигджээ . Тvvнчилэн хоёр орны төмөр замын салбарт хамтдаа хүрсэн ололт, амжилтыг бататгаж, Улаанбаатар Төмөр Замын цаашдын хөгжлийг суурь болгож Оросын Төмөр Зам, МТЗ, Эрдэнэс компаниуд хамтарч “Дэд бүтцийн хөгжил” нэртэй хувь нийлүүлсэн компанийг байгуулсан тvvхтэй.

Эртний найрсаг харилцаатай манай Монгол, Орос хоёр улс “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ойн баярын хүрээнд 108 км үргэлжлэх төмөр замыг сэргээн засварлах ажил болон Монгол дахь Эрхүүгийн Төмөр Замын Улсын Их Сургуулийн салбарын нээлтийн ажиллагаа болсон юм. Энэхүү баярын арга хэмжээнүүдэд оросын талаас ОХУ-ын Зам Тээврийн сайд И.Е.Левитин, МУ-ын Зам Тээврийн сайд Х.Баттулга, Оросын Төмөр Замын ерөнхийлөгч В.И.Якунин, Монголын талаас Улаанбаатар Төмөр Замын дарга В.Отгондэмбэрэл нар оролцлоо. Төмөр замын тулгын чулууг тавилцаж явсан Эрхүүгийн ахмад төмөр замчид Улаанбаатар Төмөр Замын Өртөөнд хүрэлцэн ирснээр ёслолын арга хэмжээ эхэлж, Улаанбаатар Төмөр Замыг хөгжүүлэх Орос Монголын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч буйг бэлэгдэн дурсгалын самбар гаргалаа.

Хоёр орны төлөөлөгчид Улаанбаатараас галт тэргээр Давааны Өртөөн дээр очиж, Улаанбаатарын төмөр замыг сэргээн засварлах, Мандалаас Давааны өртөө хүртэлх 108 км замыг сэргээн засварлах ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хэсэг зам нь монголын хамгийн ахмад настай төмөр замд тооцогддог бөгөөд нэн даруй шинэчлэх шаардлагатай байсан юм.

Түүнчлэн хүндэт зочид төлөөлөгчид Монголд Эрхүүгийн Төмөр Замын Улсын Их Сургуулийн салбарыг албан ёсоор нээсэн юм. Шинээр нээгдэж буй сургууль Монголын оюутан залуус, мэргэжилтнүүдийг төмөр замын техник, үйл ажиллагаа, удирдлага, төмөр замын засвар үйлчилгээ зэрэг сургах бөгөөд Эрхүүгийн Төмөр Замын Улсын Их Сургуулийн багш, профессорууд ирж номын дуу айлдах юм.

2009-06-09
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл