Ерєнхий сайд С.Баяр Эрхvv мужид В.И.Якунинтай уулзах зуур...
Зохиогч: www.olloo.mn
Хэвлэсэн он: 2009-01-23

Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр ОХУ-ын Эрхvv мужид ажлын айлчлал хийлээ. Гvйцэтгэх засаглалын тэргvvн єєрийн дагалдан яваа салбар хариуцсан дарга нарынхаа хамт «Оросын тємєр зам» нийгэмлэгийн ерєнхийлєгч В.И.Якунинтай уулзаж, Монголын тємєр замын цаашдын хєгжил, техникийн шинэчлэл, стратегийн орд газрууд руу тємєр зам татах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж байх зуур «Улаанбаатар тємєр зам»-ынхан Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Багануур чиглэлд єдєр бvр явуулдаг байсан аялалаа зогсоосон байна. Учир нь эдгээр маршрутаарг зорчих хvн дэндvv цєєхєн байгаа нь тємєр замынхныг алдагдалд оруулах болжээ.
Ерєнхий сайд С.Баяр оросуудтай уулзахдаа «Монгол Улс байгалийн баялгаа ашиглах зорилтыг хэрэгжvvлж эхлэх гэж байгаатай холбоотойгоор тєслvvдэд тємєр замын салбарын хамтын ажиллагааг чиглvvлэх єргєн боломж байна. Ялангуяа уул уурхайн салбарын тєслийг хэрэгжvvлэхдээ Монгол Улсын Засгийн газар олон талын оролцоог хангахыг чухалчилж байгаа энэ vед ОХУ-ын Засгийн газар, тус улсын бизнесийн томоохон компаниуд, тvvний дотор “Оросын тємєр зам” компани оролцвол хоёр талын аль алинд vр єгєєжтэй байх бололцоотой» хэмээн мэдэгдсэн байна.

2009-01-23
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл