188.3 ам.долларыг бут цохисон 1000 хуучин вагон
Зохиогч: www.olloo.mn
Хэвлэсэн он: 2009.06.13

Монголын тємєр замчид 60 жилийн ойгоо тэмдэглэж, найр наадам хийгээд тун завгvй байна. Харин эдийн засагчид, юмны учир мэддэг улс "Монголын тємєр замд баяр ёслол бус харин тэмцэл єрнєж байх ёстой" хэмээн хатуухан сануулж байх юм. Тэр ч бvv хэл "Тємєр замд хийгдэх байсан хєрєнгє оруулалтыг цєлмєж байгаа эрх мэдэлтнvvдийн дураараа авирыг зогсоох цаг болсон" гэж олон хvн шvvмжилж байна. Байнга л алдагдалтай ажилладаг, орлого нь зарлагаасаа давж байдаг гэж шvvмжлvvлдэг Монголын тємєр замыг шинэчлэх тухай асуудал тун удаан яригдаж байна. Бараг таван жилийн ємнє Монголчууд "Цаана чинь Мянганы сорилын сан гэдэг аймаар их мєнгєтэй газар байна. Америк ах нарын хєлд сууж байгаад эндээс хэдэн тєгрєг салгаад Монголын тємєр замыг шинэчилье гэж баахан гvйцгээсэн.

Vнэндээ ч энэ санаа манай толгой муутай, амин хувийн эрх ашгаас єєр зvйл боддоггvй дарга нарын толгойноос гарсан хамгийн сайхан санал байв. Мянганы сорилын сангийн хєрєнгє оруулалтыг Тємєр замд хийхээр УИХ-аас батлаж, яриа хэлэлцээр нь хийгдэж, эхнээсээ vйл ажиллагаа явуулж эхлээд байсан ч єнєєдєр Монголд орж ирэх гэж байсан 300 гаруй тэрбум тєгрєг салхинд хийсэн vнс шиг л замхараад байна. Хамгийн харамсалтай нь энэ мєнгийг авна, тємєр замаа шинэчилнэ гэж улайран дайрч байсан Засгийн газар Орос ах нарын шахалт шаардлагад багтаж, Тємєр замд ашиглах ёстой байсан 188,3 сая ам.долларыг єєр салбар луу шилжvvлнэ гэсэн хачин юм яриад сууж байх юм.

ТЭРБУМ ТЄГРЄГНИЙ VНЭТЭЙ 14 ВАГОНЫ АРААС 1000 ХУУЧИН ВОГАН
Монголын тємєр замыг шинэчлэхгvй бол болохгvй хэмээн дарга даамал, сайд гэсэн сэтэр зvvсэн бvхэн нэг хэсэг баахан хашгирцгаасан. Тэр ч бvv хэл "Цаана чинь Бээжингийн Олимп гэж нэг сайхан зvйл болох гэж байна. Хэдэн вагон авчираад тавьчихвал мєнгийг ёстой хvvлээд єгнє" гэж баахан сайрахсан. Том дарга нарын шахалт ч хvчтэй єрнєж, хятад ноёдын тvлхэлт ч хvчтэй тvлхэж байгаад 14 сая доллараар 14 вагон авч байлаа. Тємєр замчдын нэрлэснээр "Тэрбум тєгрєгний vнэтэй амбаар". Монголын эрх мэдэлтнvvдийн хийсэн хамгийн том наймаа гэж хэлэхэд болно. Тухайн vед Зам тээврийн сайд байсан Цэнгэл, Тємєр замын нууц ноёнтон одоо ч хэвээрээ байгаа Р.Рааш нарын хийсэн бизнес гэхэд болно. Манайхны нэг ширхэгийг нь тэрбум тєгрєгєєр авсан вагонтай яг адилхан вагоныг Тажикууд 250.000 доллараар худалдаж авсан тухай мэдээлэл цацагдаж, хууль хяналтынхныг цочирдуулж байлаа. Гэвч энэ хэрэгт дарга нар холбогдсон учир дарагдсан нь тодорхой. Хамгийн харамсалтай нь худалдаж аваад хэдхэн cap болсон энэ вагон шатаж, єнєєдєр хэнд ч хэрэггvй шатсан амбаар л болж хувирав. Хэн хариуцах, хэнээр тєлvvлэх нь тун тодорхойгvй эдгээр вагонууд одоо Бээжинд л хэвтэж байгаа сурагтай. Vнэндээ 14 тэрбумын vнэтэй энэ их хєрєнгийг тємрын хаягдал цуглуулагчид ч тоохгvй байгаа бололтой.

14 тэрбумын vнэтэй шатсан амбаарны дуулиан намдаагvй байхад Монголд 188,3 сая ам.долларын єртєгтэй хєрєнгє оруулалтыг бут цохиж, 1000 ширхэг вагон орж ирэх гэж байна. Vнэхээр сvртэй сонсогдож байгаа биз. Орос ах нар Мянганы сорилын сангаас авах 188,3 долларын хєрєнгє оруулалтыг эсэргvvцэж, єєрсдєє хєрєнгє оруулалт хийнэ. Монголын тємєр замд 1000 ширхэг вагон оруулж ирнэ гэж сvрийг vзvvлсэн. Энэ сvржигнэл Монгол улсын Засгийн газрыг ч айлгаж манайхан дуун дээр нь хvлээн зєвшєєрчих нь тэр. Хамгийн гунигтай нь В.Путины айлчлалын багт ирсэн Оросын тємєр замын нээлттэй нийгэмлэгийн дарга В.И.Якунины vг тодорлоо. В.И.Якунин Н.Энхбаярт хандан "Орос ардын нэг зvйр vг байдаг юм. "Vнэгvй бяслаг хавханд л байдаг." Тэгэхээр би vнэгvй юманд дургvй. Vнэгvй зvйлд заримдаа асар их vнэ тєлєх хэрэг гардгийг ухаарах ёстой" гэсэн доромж vгийг шивнэчихээд яваад єглєє. Оросын талаас орж ирж байгаа 1000 вагон нь 1950-1960 оны vед vйлдвэрлэгдсэн хуучин вагонууд байгаа. Актласан, ашиглах боломжгvй болсон зvйлээ Орос ах нар тємєр замд шахаж, ивээгч эзний дvр эсгэж байна" гэдэг гомдол саяхнаас босч ирэв. Бэлгэнд ирээд байгаа гэх 1000 вагоныг засахад асар их хєрєнгє оруулалт шаардлагатай гэнэ. Vvнээс vvдээд Орос Монгол дарга нарын хооронд ямаршуухан наймаа хийгдчихэв гэсэн хардлага єдрєєс єдєрт лавширч байна. Мянганы сорилын сангийн 300 шахам тэрбум тєгрєгний хєрєнгийг бут цохисон 1000 хуучин вагоныг авах нь манайханд ямар хэрэгтэй байсан юм бол?

МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХУРДАН ЗЄЄХЄД Л АШИГТАЙ
Учир мэдэх хvн бvр л иймэрхvv vг унагааж байна.  Сvvлийн vед Монголын ачаа тээвэрт голлох байр эзэлж байгаа тємєр замыг Орос ах нар хяналтаасаа гаргахыг хvсэхгvй байна. Тэгээд хоёр толгой ашиглалтанд орох vед Монголын баялгийг хэн хаашаа, ямар замаар зєєх вэ? гэсэн асуулт Орос ах нарын мэдэлд vлдэх учраас тэд Монголын Засгийн газрыг хєєрхєн дарамталж байгаад "Мянганы сорилтын сан"-гийн тусламжаас татгалзуулж дєнгєлєє. Наймаа ч яахав дарга нарын дунд єрнєж. Харин актлагдсан, эвдэрхий хуучин вагонуудыг засаж сэлбэх гэж тємєр замын хэдэн ажилчин л махаа идэх бололтой. Vнэхээр хавханд байгаа vнэгvй бяслаг муудаж, хєгцєрчихсєн байсныгаа Монголын тєр тун удахгvй ойлгох л байлгvй дээ.

 

2009-06-13
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл