Олон улс судлалын хүрээлэн
Зохиогч: Олон улс судлалын хүрээлэн

Хүрээлэн 1968 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дэргэд Ази-Африкийн хэлтэс нэртэй байгуулагдаж. 1976 оноос Дорнодахины судлалын хүрээлэн, 1999 оноос Олон улс судлалын хүрээлэн болж өөрчлөгдсөн юм.

Хүрээлэнгийн эрхэм зорилго нь Монгол Үпсын үндэсний язгуур эрх ашгийг улс төр-дипломатын аргаар хангах, эдийн засаг. шинжлэх-ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай боломж нөхцлийг бүрэлдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны шинжтэх ухааны үндэслэлийг боловсруулах талаар онолын суурь судалгаа явуулахад оршино. Тус хүрээлэнгийн гол чиг үүрэг бол дэлхийн улс орнуудын харилцааг гүн гүнзгий судлан, таньж мэдэхийн зэрэгцээ ардчилсан Монгол Улсын гадаад харилцааг тал бүрээр өргөжүүлэн бэхжүүлэх явдал юм.

Бүтцийн хувьд Орос судлалын салбар, Хятад судлалын салбар, Япон судлалын сектор. АНУ ба Канад судлалын сектор, Европ судлалын сектор, Солонгос ба Зүүн Өмнөд Азийн судлалын сектор, Төв Ази судлалын сектор гэсэн 7 нэгжтэй. Одоо нийт 39 ажилтантай. үүнээс эрдэм шинжилгээний ажилтан 34, доктороос дээш эрдмийн зэрэгтэй 14 хүн байна.

Судалгааны үндсэн чиглэл:

  • Хөрш ОХУ, БНХАУ-ын улс төр. эдийн засаг, нийгмийн хүрээнд гарч буй хөгжил ба түүний Монголд үзүүлэх нөлөө хамаарлын асуудал
  • Монгол Улс ба өрнө, дорны хөгжингүй орнуудын хоёр талын харилцаа
  • Ази, Номхон далайн бүс нутгийн интеграци ба Монголын оролцоо
  • Даяаршил ба үндэсний эрх ашиг
  • Монголын гадаад харилцааны уламжпал. шинэчлэл

Өнөөгийн ба ирээдүйн судалгааны чиглэл:

  • Хөрш орнуудын хөгжлийн стратеги ба Монголын шинэ гадаад орчин
  • Монголын нээлттэй. олон тулгуурт гадаад бодлогын шинэ хандлага /‘Туравдахь хөрш”. ‘Тадаад харилцааг эдийн засагжуулах" үзэл баримтлал/
  • XX зууны Монголын дипчоматын түүх
  • XXI зууны Монголын геополитикийн судалгаа

Хамтын ажиллагаа

Тус хүрээлэн нь ОХУ. БНХАУ. Япон. БНСУ, Энэтхэг, Герман зэрэг орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай өргөн хүрэээнд хамтран ажиллаж байна. Үүнд: о ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэн

  • ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын холбогдох хүрээлэнгүүд
  • НХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Ази-Номхон далайн хүрээлэн
  • Британий Кембрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судчалын төв
  • Японы Васеда их сургууль о Японы Секигучи глобал судалгааны нийгэмлэг
  • БНСУ-ын Кюнхи их сургууль
  • Энэтхэгийн Жавахарлал Неругийн их сургуулийн Монгол.Төв Ази судлалын төв
  • Тайваний үндэсний их сургууль

Манай хүрээлэн "Олон улс судлал" сэтгүүлийг жилд 4 дугаараар, "Монголын гадаад харилцаа" сэтгүүлийг англи хэлээр, "Өнөөгийн Хятад", "Герман: Судалгаа, мэлээлэл", "АНУ: Судалгаа, мэлээлэл", "Энэтхэг судлал", “Эв мод” сэтгүүлийг жилд тус бүр 2 дугаараар, нийт 7 эрдэм шинжилгээний сэтгүүлийг тогтмол хэвлэн нийтэлж байна. Үүний зэрэгцээ төр, засгийн төв байгууллагуудад цаг үеийн тодорхой асуудлаар санал-зөвлөмж, танилцуулга, "Судалгаа мэдээ"-г албан хэрэгцээнд зориулан гарган өгч байна.

Манай хүрээлэн судалгааны аливаа чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт боловсролын салбарт дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах өргөн боломжтой юм.

 

2014-11-26
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл