"Торгоны зам" төсөлд оролцох саналаа илэрхийлэв

АPEC” буюу Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт БНХАУ-ын  нийслэл Бээжин хотноо үргэлжилж байна. Тус дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын хөрш зургаан орны тэргүүн нарыг урин Си Жиньпин даргын санаачилсан “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцууллаа.

БНХАУ-ын зүгээс дэд бүтцийн “Торгоны зам” төслийг санал болгоод байгаа. “Торгоны зам” төсөл нь Европ, Азийг холбосон төмөр замын нэг хэсэг гэж тооцогдож байгаа юм. Европ-Азийг холбосон экспресс төмөр зам нь нь Германы Гамбург хотоос эхэлж, Польш, ОХУ, Казахстанаар дайран Хятадын Шинжань Уйгурын нутгаар дайран Ченду хүрэх 9826 км урт төмөр зам. Энэхүү төмөр замын сүлжээг 2013 оны дөрөвдүгээр сард нээсэн бөгөөд өнгөрсөн жил 156 сая ам.долларын ачааг тээвэрлэжээ. Нийт хүчин чадал нь нэг удаадаа 41 чингэлэг ачааг 14 хоногийн хугацаанд Гамбургээс Чендуд тээвэрлэнэ. “Ид ачааллын үед долоо хоногт хоёр цуваа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Хэдийгээр агаарын тээврийг бодвол хоног хугацааны хувьд бага зэрэг удаж байгаа ч, өртөг хямд” хэмээн “China Daily” сонинд бичжээ. Харин “Далайн зам” нь Хятадын Чиндан болон Далянь боомтоос гарч Баруун, Зүүн Хятадын тэнгис, Энэтхэгийн далайгаар Ази тивийн өмнөд хэсгийг ороон явсаар дамжин Суэцийн сувгаар өнгөрч Газар дундын тэнгис хүрэх юм. Монгол Улсын зүгээс энэхүү "Торгоны зам" төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.

 

2014-11-26
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл