Баянтvмэний ган харгуй
Зохиогч: Хөдөлмөр сонин
Хэвлэсэн он: 2009-07-27

Манай улсын хойд, урд хоёр хєршийг холбосон Тємєр замыг мэдэхгvй хvн бараг vгvй. Харин Монголын зvvн хязгаар Дорнодын тємєр замыг мэдэх хvн хэр их бол. 70 жилийн тvvхтэй Дорнод аймаг дахь Баянтvмэний тємєр замыг 1939 онд ЗХУ-ын хvч хєрєнгєєр барьж ашиглалтад оруулснаар тус хамт олны тvvх эхэлдэг.

Баянтvмэн тасгийн тvvх зарлаагvй дайнаас эхтэй

Соловьевск-Эрээнцав-Баянтvмэний єргєн царигийн 238 км, Баянтvмэн-Тамсагбулагийн нарийн царигийн 380,5 км тємєр замыг яаралтай барьж ашиглалтад оруулж байсан нь Халх голын дайнтай шууд холбоотой байсан юм. Тvvхэнд зарлаагvй дайн нэрээр vлдсэн Халх голын дайнд Японы цэргийн 50 гаруй мянган хvн, Монгол, Зєвлєлтийн 18,5 мянган хvн амь насаа алдсан ширvvн тулаан болсон байдаг. Японы тvрэмгийлэгчдийн эсрэг хvчээ зузаатгахын тулд яаралтай ачаа тээвэрлэхэд эхний ээлжинд 3,5 мянган автомашин, 1,4 мянган автоцистерн хэрэгтэй гэх мэт тооцоог гаргаж цэргийн анги, дивизийн єдєр тутмын хэрэглээг тасралтгvй хангах ачаа тээвэр, анги салбарын ажилтнууд, байлдагчдыг тємєр замаар тээвэрлэхийн тулд энэхvv тємєр замыг 1939 оны 11 дvгээр сард ашиглалтад оруулсан байна. Цэрэг стратеги, эдийн засгийн чухал vvргийг гvйцэтгэж байсан Соловьевск- Баянтvмэний хоорондох тємєр замыг 1939-1956 он хvртэл ЗХУ-ын Євєр байгалийн тємєр замын харьяалалд ашиглаж, тэндэхийн уурын тэргээр тээвэрлэлтийн ажлыг гvйцэтгэж байжээ.

Баянтvмэн тасагт тємєр замын бvх нэгжvvд байдаг

1956 онд Баянтvмэн, Тамсагбулагийн тємєр замыг хоёр орны Засгийн газрын шийдвэрээр Монголын тємєр замд шилжvvлэн єгснєєр УБТЗ хувь нийлvvлсэн нийгэмлэгийн Баянтvмэн тасаг vйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус тасгийн vе vеийн ажилтан, ажилчид єнєєг хvртэл Монгол улсынхаа зvvн бvсийн эдийн засгийн хєгжилд vнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Баянтvмэний тємєр замын тасгийн хамт олон анхны дарга А.Сэржээс эхлээд 18 даргын нvvр vзжээ. 2001 оноос тус тасагт галт тэрэгний хєдєлгєєний зохицуулагчаас ажлын гараагаа эхэлж 24 дэх жилдээ ажиллаж буй Л.Энхболд тасгийн даргаар ажиллаж байна.

Баянтvмэний тємєр замын 70 жилийн ойд зориулан гаргасан “Баянтvмэний тємєр харгуй” номондоо тус тасгийн дарга асан Б.Шаравжамц “Л.Энхболд бол ямар ч ажлыг эхэлсэн л бол заавал дуусгадаг, хувийн хатуу зарчимтай, бодитой зvйлсийг бvтээн босгож хийж чаддаг, дадлагажсан удирдагч юм” хэмээгээд “Ургаа мод олон мєчиртэй салбарлан ургаж, vрждэг шиг Баянтvмэний тасагт vхрийн бєєр шиг цуглуулмал олон тєрлийн мэргэжлийн аж ахуйн нэгж хэсэг, хамт олныг нэгтгэсэн …” хэмээн дvрслэн бичсэн нь энэ байгууллагын vйл ажиллагаа, зохион байгуулалтын онцлогийг илтгэнэ.

Тус тасагт єртєєний эрхлэгч, vйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан Т.Эрэмгийдорж “Тасгийн хамт олны ачаа зорчигч тээврийн оргил vе 1968 оноос эхэлсэн бєгєєд тээх, нэвтрvvлэх хvчин чадлаа нэмэгдvvлэх бvтээлч их хєдєлмєрєєр гол замын их, дунд засварыг хийж, замыг vерийн уснаас хамгаалах, гvvр хоолой, суваг шуудуу, даланг шинээр барих, замыг хvнд даацын зам тємрєєр солих, алсын холбооны агаарын шугамыг засварлан, холбооны шугамыг нэмэгдvvлэх, єртєє зєрлєгийг шинээр барьж салаа, салбар замуудыг нэмж барих их ажлыг хийснээс гадна орчин vеийн орон сууц, хvvхдийн цэцэрлэг, депо, холбоо, маршрут релейн тєвлєрvvлэлт, дулааны шугам, чингэлгийн талбай, цахилгаан, дулааны ус хангамжийн байгууламжийг барьж байгуулах хєрєнгє оруулалтын их ажлуудыг эхлvvлсэн он жилvvд байсан” хэмээн дурсан бичжээ.

1965-1990 онд тээврийн ажил жил бvр нэмэгдэн, хєдлєх бvрэлдэхvvний ашиглалтыг сайжруулан ашигтай ажиллаж байсан бол зах зээлийн шилжилтийн жилvvдэд тээвэрлэлтийн ажил зогсонги байдалд оржээ. 1993-1998 онд Баянтvмэний тасгийн даргын орлогчоор ажиллаж байсан, Тємєр замын удирдах газрын хяналтын албаны орлогч дарга Б.Тvмэндалай “эдийн засгийн шилжилтийн хvнд жилvvдэд тєрийн ємчийг хувьчлан, хувьчлагдсан пvvс компаниудын vйл ажиллагаа жигдэрч хєл дээрээ босч чадаагvй энэ vед орон тоогоо цєєлєх, зардлаа хэмнэж багасгах, нєєц бололцоогоо дайчлан орлогоо нэмэгдvvлэх эх vvсвэрийг бий болгохын тєлєє ажилласан он жилvvд байлаа” гэж “Баянтvмэний тємєр харгуй” номонд дурджээ.
1989 онд жилдээ 1060.5 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 1998 он гэхэд 25.2 мянган тонн болтлоо буурсан байна. Харин дараагийн жилvvдэд ачаа тээврээ нэмэгдvvлсээр 2007 оны байдлаар 87.6 мянган тонн буюу 3.5 дахин нэмэгдvvлэн ажиллажээ.

Соёл тvгээгч VЭ

Баянтvмэн Тємєр замын VЭ-ийн хорооны 13 дахь дарга Ц.Эрдэнэчимэг:
Аливаа хамт олны ажлын амжилт, бvтээл хvн бvрийн хvчин зvтгэлээс хамаарч байдаг. Тийм ч учраас ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын тєлєє ажилладаг VЭ-ийн байгууллага нь захиргаанд хєдєлмєрийн хууль дvрэм, цалин хєлс, ажлын байрны нєхцєл болон нийгмийн асуудалд хэрхэн хандаж байгаад хяналт тавих тєдий байгууллага биш гишvvдийнхээ дунд соёл тvгээж тэднийг цаг vеийн мэдээллээр ханган, мэргэжил боловсролыг нь дээшлvvлэхэд анхаарал тавьж ажилласаар иржээ.

1959 оноос Баянтvмэн тємєр замын тасагт орон тооны VЭ-ийн хороог зохион байгуулж анхны хорооны даргаар Ц.Сампилноров гуай ажиллаж байсан юм.

Энэ хугацаанд VЭ хорооны дэргэд “Ажилчны клуб” байгуулан vvнийгээ VЭ-ийн гишvvдийн татвараар санхvvжvvлэн клубын эрхлэгч, нvvдлийн киномеханикч, vйлчлэгч, соёл тvгээгч нарыг ажиллуулж байлаа.
Манай гишvvд 238 км шугам замд тархан амьдардаг учраас улиралд нэг удаа “соёл ахуйн галт тэрэг”-ийг явуулж кино механикч кино vзvvлж, эмч нь эмнэлгийн vйлчилгээ, эмийн сангаар vйлчлэн, уран сайхны бригад, ахуйн vйлчилгээ гээд бvхий л vйлчилгээг 7-10 хоногт сардаа vзvvлдэг байсан.
Одоо ч гэсэн улиралдаа ийм vйлчилгээг vзvvлж байгаа бєгєєд VЭ гишvvд залуучуудын мэргэжил боловсролыг дээшлvvлэх, галт тэрэгний хєдєлгєєний аюулгvй байдлыг хангуулах, уралдаанд бvтээлч vvрэг авахуулах, спорт уран сайхны ажилд гишvvд залуучуудыг татан оролцуулах зэрэг ажилд тvлхvv анхаарч ажилладаг. Мэдээж хамгийн гол нь гишvvдийн эрхийг хамгаалах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Баянтvмэн Тємєр замын 70 жилийн ойгоо тохиолдуулан нийт тємєр замчид болон 21 аймаг, нийслэлд тархан ажиллаж, амьдарч буй манай vе, vеийн ахмадууд, одоо ажиллаж буй нийт гишvvддээ ойн баярын мэндийг дэвшvvлж
Эвийн хvчийг хос замдаа нэгтгэн
Энхийн буухиа хурдланхан довтолно
Элэг бvтэн жаргалын хурдан хvлэг
Ээжийн євєр шиг бvvвэйлэн яваг

Хєглєн тавьсан хуурын чавхдас гэлтэй
Хос мєнгєн Харгуй зурайж байна
Хєвч утсыг доргион татья уу гэлтэй
Холын замд галт тэрэг хєємийлнє гэсэн яруу найргийн мєрєєр сэтгэлийн цацал єргєж байна.
Ажилч эвсэг хамт олноороо бахархдаг
Баянтvмэний тємєр замын тасгийн эдийн засагч Г.Тунгалаг:

2009 онд тэргvvний тємєр замчин болсон тэрээр тус байгууллагад 22 жил ажиллаж байна.

-Тємєр замын бусад байгууллагууд чиглэл чиглэлээрээ vйл ажиллагаагаа дагнан хариуцдаг бол манайд єртєє, депо, шугам зам, холбоо, орон сууц, эмнэлэг, цэцэрлэг гээд бvх салбарт 260 гаруй хvн ажиллаж байна. Ачаа тээвэр буюу зорчигч тээврийн vйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Манай удирдлагууд хамт олноо бvрдvvлж чадсан гэж бодож байна. Баянтvмэн єртєє, Суудлын вагон депо, орон сууцны анги, холбоо зэрэг нэгжvvд бусдыгаа vлгэрлэн ажилладаг.
Бусад салбарыг бодвол зохион байгуулалт сайтай. Хєдєлгєєний аюулгvй байдлыг хангаж ажиллахаас эхлээд санхvv, бvртгэл, тооцооны бvхий л ажилд єндєр шаардлага тавьдаг бєгєєд ачаа тээврийг нэмэгдvvлж аль болох ашигтай ажиллахын тєлєє манай хамт олон мэрийж байна.

Дорнод Тємєр замын нутгийн зєвлєл

Л.Орсоо:
1970-1979 онд Баянтvмэний тємєр замд илчит тэрэгний машинч, VЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байгаад 1979 онд тэр vеийн Ардчилсан Герман улсад Олон улсын VЭ-ийн хєдєлгєєний дээд сургуулийг тєгсєєд 1983 онд Дорнод аймгийн VЭ-ийн зєвлєлийн нарийн бичгийн дарга, 1990 оноос тєрсєн нутаг Сvхбаатар аймгийн VЭ-ийн зєвлєлийн даргаар таван жил ажиллажээ. Тэрээр “Ажил амьдралын анхны гараагаа эхэлсэн Баянтvмэний тємєр замаа марттаггvй, орхидоггvй” хэмээсэн. Магадгvй тийм ч учраас энд ажиллаж, амьдарч байсан ажилчин, албан хаагч 80 шахам хvн Улаанбаатарт єнгєрсєн жил уулзахад нь

Дорнод Тємєр замын нутгийн зєвлєлийг байгуулжээ.

Тус зєвлєлийн ерєнхий зєвлєгчєєр Баянтvмэн тасгийн дарга асан Б.Шарамжамц, даргаар нь VЭ-ийн хорооны дарга асан Л.Орсоо, тэргvvлэгчдэд замын мастер Д.Цэвээн, холбооны инженер Ч.Батсvх, ашиглалтын техникч С.Єнєрбилэг, холбооны техникч Г.Жаргал, Баянтvмэн тасгийн дарга Л.Энхболд нар оржээ.
Тємєр замаар Тvмэн гол орох ирээдvй

Тvмэн голын бvс нутгийг хєгжvvлэх ерєнхий тєлєвлєгєєнд Дорнод аймгийн Чойбалсангаас улсын хил хvртэл тємєр зам тавьж, Хятадын тємєр замтай холбох тухай тусгажээ. Тємєр замыг барих техник эдийн засгийн урьдчилсан судалгааг хийж дєрвєн хувилбараар тєслийг хийснээс Халх гол - Аршаантаар холбогдох тєслийг тэргvvлэх тєсєл гэж vзсэн байна. Хэрвээ тєсєл амжилттай хэрэгжвэл 2010-2015 онд Дорнод хязгаарт шинэ тємєр зам ашиглалтад орох юм байна.
Монголын Дорнод бvс ашигт малтмалаар баялаг бєгєєд хойд талдаа холимог металл, ураны хvдэр, хайлуур жонш, Тамсагбулагийн орчимд газрын тосны ихээхэн нєєцтэйг тогтоосон байдаг. Мєн энэ бvсэд орших Халх гол, Буйр нуурын vржил шимт хєрстэй, уудам талд газар тариалангийн vйлдвэрлэлийг хєгжvvлж, улмаар vр тариа экспортлох боломжтой. Баянтvмэний тємєр замчид ажил vйлс нь улам єргєжиж тємєр замаар Тvмэн гол орох цаг удахгvй ирнэ хэмээн найдаж байгаа ажээ.
Онигоо ч гэсэн ортой байх аа

Мастер Батжаргалын толгой євдсєн нь

Тасгийн намын хорооны дарга М. Тожил Хэрлэнгийн замын мастер Батжаргалд хаврын vзлэгээр гахай vржvvлэх, хvнсний ногоо тарих vvрэг єгчээ. Намар болж, гахайгаа єсгєєд, ургасан тємсийг гахай идэж, талбайг сэндийлээд хаяжээ. Намын хорооны дарга М. Тожил тєвєєс ирэх болсон чинь
Тоос нь гараад байна
Тожил дарга минь ирлээ
Торон доторхи тарьсан тємсийг минь
Торойнууд идээд дууслаа даа
Толгой минь євдєх янзуутай гээд Батжаргал мастер vглэж суусан гэдэг.

А.Рашатхан дарга шодой нэхсэн нь

Замын 1,5,6 дугаар ангийн даргаар ажиллаж байсан А.Рашатхан vер усны аюулаас замыг хамгаалах бэлтгэл ажлын тайлангаа тємєр замын даргын зєвлєлд танилцуулж байхдаа “Манайд 2000 ширхэг шодой хэрэгтэй” гэжээ. Замын дарга бодож байгаад казакууд хаврын цагт малын засаа иддэг юм байх даа гэж бодоод “Vнэгтийн туслах аж ахуйгаас асуу даа. Тэднийхэн хурга, ишгээ засаж хєнгєлєх гэж байгаа байх. Тийм чухал юм бол бичиг хийж гєье” гэхэд “хурганы засаагаар бид элс зєєх юмуу” гэж ундууцсан юм.

Баянтvмэний тємєр харгуй номноос

 

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл