Мардайн тємєр замыг хувьчлаагvй, худалдсан гэв
Зохиогч: Д.Дамдин
Зохиогч: Үнэн сонин
Хэвлэсэн он: 2009-07-09

Ураны асуудалтай зэрэгцэн Дорнод аймгийн Дашбалбар, Гурван загал сумын нутагт тавигдсан тємєр замын асуудал хєндєгдєж эхэллээ. Мардайн ураны уурхайг оросууд ашиглаж байхдаа тавьсан тємєр замын нэг хэсгийг худалдсан уу, хувьчилсан уу гэдэг єнєєг хvртэл тодорхойгvй байсан. УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишvvн Ц.Шинэбаярын тавьсан асуулгын хариултыг сонслоо. Тєрийн ємчийн хорооныхны тайлбарласнаар Мардайн тємєр замаас 30 гаруй км замыг худалдах зорилгоор хуулсан аж. 1999 онд Р.Амаржаргалын тэргvvлж байсан Засгийн газрын тогтоолоор уг тємєр замаас сэлбэгийн зориулалтаар Улаанбаатар тємєр замд худалдах шийдвэрийг Тєрийн ємчийн хороо хэрэгжvvлсэн байна. Ингэх болсон шалтгаан нь тємєр замын дэр модны хугацаа дууссан, ган хэрээсvvд хээрийн тvймэрт єртєж дахин ашиглах боломжгvй болсон тухай мэргэжлийн байгууллагын дvгнэлт гарчээ. Ингэснээр Мардайн уурхай уруу Оросын талаас тавьсан 131 км тємєр замаас 34 км тємєр замыг хуулж оросын хилээр дамжуулан оруулж ирсэн бєгєєд 82 вагон 4000 гаруй тн тємрийг тээвэрлэхэд 240 сая тєгрєгийн зардал гарчээ.

34 км тємєр замыг 440 сая тєгрєгєєр vнэлэн худалдсаныг УИХ-ын зарим гишvvн хэтэрхий хямдхан єгсєн гэж шvvмжлэв. Тємєр замыг хуулж байх vед Дорнод аймагт гэхэд ган тємрийн vнэ дээд цэгтээ хvртэл єсч багаар бодоход 3-4 тэрбум тєгрєгийн ашиг олохоор байсан гэнэ. Тєрийн ємчийн хорооноос єгсєн тємєр замын ган хэрээс тємєр болоод дэр моднууд тал хээрийн євсний тvймэрт хэрэглээнээс гартлаа шатсан гэсэн тайлбар байнгын хорооны гишvvдэд итгэл vнэмшил тєрvvлж чадсангvй. Дvрэлзээд єнгєрдєг тал хээрийн євсний тvймэрт дэр моднууд шатлаа гэхэд ган хэрээсvvд гулзайх уу хэмээн нэгнээсээ асууж байв. Хэдийгээр Засгийн газраас тогтоол гарган Мардайн чиглэлийн тємєр замыг хуулж сэлбэг хэрэгсэлдээ ашиглахыг зєвшєєрсєн боловчиг "Улаанбаатар тємєр зам"-ынхан ашиглах боломжгvй гэж голсон тухай ТЄХ-ны газрын дарга хэлэв.

Тиймээс тємєр замыг хувьчлаагvй худалдсан гэвэл vнэнд илvv ойртох бололтой. Аюулгvй байдлын байнгын хорооноос хуулийн тайлбар авч ямар гарц байхыг шийдвэрлэхийн зэрэгцээ Тєрийн ємчийн хорооны тайлбарт тємєр замыг худалдсан биш далантай нь хувьчилсан байж болохуйц гэсэн ойлголт авахаар утга байгааг дахин хэлэлцэхээр боллоо. Мардайн тємєр зам дагуу морьтой харуул гаргаж хамгаалуулдаг ч ган хэрээс, холбоос тємрvvд алдагдсаар єнєєг хvрчээ.

Харуул хамгаалалтын зардалд 89 сая тєгрєг зарцуулсан байна. Зам дагуухь холбооны болон єндєр хvчдэлийн шугамнуудын хєнгєн цагаан утаснууд ч хулгайд алдагджээ. Хэл ам хардлага сэрдлэг дагуулахад хvрсэн Мардайн тємєр замын худалдагдсан хэсэг болох тємєр зам нь одоо ч хадгалагдсаар байдаг аж. Хэрэв ураны орд ашиглалтад орохоор болж тємєр замыг дахин ашиглахдаа тулбал худалдагдсан хэсгийг буцаан авч болох бололтой. Гэхдээ Мардайн тємєр замын дэр модыг 100 хувь шинэчлэх, зам дагуухь холбооны шугам, єндєр хvчдэлийн шугам, єртєєнvvдийг шинээр сэргээн засварлах шаардлагатай бєгєєд vvнд 17 сая ам.долларын хєрєнгє оруулалт шаардагдах юм байна. Тємєр замын дэр модны ашиглагдах. хугацаа 21 жил бол Мардайн тємєр замын дэр моднууд 23 жил болжээ.

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл